
Форумаар дамжуулж өөрийн орны аялал жуулчлалаа хөгжүүлэх, сурталчлах зорилготой аж. Энэ үйл ажиллагааны чухал хэсэг бол “Угсаатны соёлын аялал жуулчлал хөгжлийн хүчин зүйл болох нь” сэдвээр хэлэлцүүлэг хийх юм.
Форумд Алтай, Красноярск, Новосибирийн бүс нутаг болон Монголын Ховд, Хөвсгөл, Завхан, Увс аймгийн төлөөлөгчид оролцох аж.
Тува форумд бүхий л талаар бэлдэж байна. Зочид, оролцогчид болон зохион байгуулагчид аялал жуулчлалын бүтээгдхүүнээ форумын үеэр үзэсгэлэн болгон гаргах аж. Мөн форумд оролцогчид үндэсний хувцсаа өмсөж, хоолоо идэх бөгөөд тэднийг Тувагийн онцлог бүхий нутгуудаар аялуулахаар төлөвлөжээ. Форум болох өдөр Тувагийн нийслэлийн төвд “Жуулчлалын хотхон” нээгдэх юм.
Д.Идэр