
Хууль баталсны зорилго нь энэ улсад сүүлийн үед өсвөр насны охид турах хүсэлтэй болсон, мөн моделиуд хэт тураалаас болж нас барах болсонтой холбоотой аж.
Загварын ертөнцтэй 30 жил амьдралаа холбосон Израйлийн Загварын агентлагийн эзэн Ади Баркан “20 жилийн өмнөөс охид турж эхэлсэн. Гэвч өнөөдөр охид улам л турахыг хүсч байна. Бизнес охидыг туранхай байхыг шаарддаг учраас охид хоол идэхээ больдог. Энэ үнэхээр аймшигтай. Бид энэ асуудалд илүү хариулцлагатай хандаж, тэдэнд энэ замыг сонгох шаардлагагүй болсныг хэлэх цаг боллоо” гэжээ.
Хуулиар ямар нэгэн ял эдлүүлэхгүй харин иргэдийн заргыг шүүх боломжтой юм. Мөн зар сурталчилгааны компаниудаас хууль зөрчсөний төлөө мөнгө авахгүй, оронд нь үйл ажиллагааг нь зогсоох аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)