Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн
тулд НӨАТ-ын одоо үйлчилж байгаа хуулинд 10 сая төгрөг гэснийг 50 сая
болгохыг дэмжсэн байна.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын тухай хуульд 50 сая
хүртэлх орлоготой нь нэг хувийн, 50 саяаас дээш орлоготой нь таван
хувийн татвар төлдөг байх нь зөв гэж Засгийн газрын гишүүд үзсэн аж.

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим татварыг хөнгөлөх талаар хэлэлцжээ. Тухайлбал Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөх шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна. Даваа гарагт УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын санаачилсан НӨАТ-ын босгыг 100 сая төгрөг болгох тухай хуулийн төслийг харгалзжээ. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд НӨАТ-ын одоо үйлчилж байгаа хуулинд 10 сая төгрөг гэснийг 50 сая болгохыг дэмжсэн байна.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын тухай хуульд 50 сая хүртэлх орлоготой нь нэг хувийн, 50 саяаас дээш орлоготой нь таван хувийн татвар төлдөг байх нь зөв гэж Засгийн газрын гишүүд үзсэн аж.