Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга,
дэлхийн дэд аварга Э.Бадар-Ууган олон жил түүнийг зовоосон ужиг гэмтлийн
улмаас Лондоны олимпийн наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга, дэлхийн дэд аварга Э.Бадар-Ууган олон жил түүнийг зовоосон ужиг гэмтлийн улмаас Лондоны олимпийн наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Казахстаны нийслэл Астана хотноо болох олимпийн эрх олгох тэмцээний багийн бүрэлдэхүүнд түүний нэр багтаагүй. Гэсэн хэдий ч Э.Бадар-Ууган бэртлээ бүрэн эдгэсний дараа 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн аваргын төлөө дайрах болно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр гэмтлийн улмаас энэ жилийн олимпийн наадмыг алгасах шийдвэр гаргаж, өөрийн жингийн тамирчиддаа боломж олгохыг илүүд үзжээ.
Казахстаны нийслэл Астана хотод болох Ази тивийн боксчдын сонгон шалгаруулах тэмцээн 4-р сарын 4-13-нд болно. Өнгөрсөн жил болсон ДАШТ-ээс 49 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар олимпийн эрхээ авсан тул Монголын бусад жингийн тамирчид олимпийн эрх авах сүүлийн тэмцээн рүү явахаар зэхэж байгаа юм.