зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

2012-3-21
0
ЖИРГЭХ
Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,
     Монгол орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдарч буй нийт Казах иргэдээ,
     Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,
     Монгол орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдарч буй нийт Казах иргэдээ,

   Та бүхэнд өнө эртнээс уламжлагдан ирсэн казах түмний ёс заншил, өв соёл болох Наурыз баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хорвоогийн жамаар хуучин жил хулжиж, шинэ жил шилжин ирэх энэхүү билэг дэмбэрэлт цаг мөчид Казах түмний уламжлалт баярын босгон дээр Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа Монгол Улсын Төрийн тэргүүн би сэтгэл нэн хангалуун байна.

   Наурыз нь эсгий туургатны эрх тэгш нэгэн гишүүн болох казах түмний эртнээс баримталж ирсэн цаг тоолол ёсоор өдөр, шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ.

   Казах түмэн наурыз баярыг тэмдэглэхдээ амьдралын үндсийн үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэж, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог зон олон.

   Сайн сайхны бэлгэдэлтэй энэхүү баярыг айл өрх бүр архи дарсгүй тэмдэглэдэг уламжлал нь аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэдэг болох талаар төр засгаас гаргасан санаачлагатай нийцэж байгааг онцлон дурдая. Энэ бол манай орны иргэн бүр амьдрал ахуйдаа хэвшүүлэх ёстой сайхан үлгэр жишээ мөнөөс мөн.

   Туулай жил Баян-Өлгийчүүдэд амжилт бүтээл, ухаарал сургамж, өгөөж буяны аль алиныг нь авчирсан гэдэгтэй Та бүгд санал нийлэх биз ээ.

   Ажилсаг хөдөлмөрч өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилж яваа өнөөгийн Өлгийчүүдийн ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг дэвжингүй байгааг статистикийн мэдээлэл, тоо баримт нотлон харуулж байна. Тухайлбал, өнгөрсөн онд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 17,6 хувиар өсчээ. Үүнээс аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оныхоосоо бараг 60 хувиар нэмэгдсэн нь яах аргагүй сайшаах ёстой үзүүлэлт мөн. Түүнчлэн барилга угсралтын ажил мэдэгдэхүйц өсч хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум төгрөгт хүрсэн байна. Халуун хошуут мал сүргээ таван төрөл дээр нь өмнөх жилийнхээс 15,6 хувиар өсгөж 1,3 сая толгой малтай болжээ.

   Аймгийн хэмжээнд шинээр 2466 ажлын байр бий болгосон нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад нөлөөлсөн нь дамжиггүй. Баярын энэ өдөр улс эх орныхоо хөгжил дэвшилд Өлгий нутгийн ард иргэдийн оруулж буй хөдөлмөр бүтээлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж байна.

   Ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоон байгуулж буй өдгөө цагт та бидэнд хийж бүтээхээс илүү эрхэм чухал зүйл үгүй билээ. Иймээс төрж өссөн нутагтаа бүтээн байгуулах их үйл хэргийг улам өрнүүлж, аж ахуйн нэгж, айл өрх, хүн бүр оршин суугаа газар бүрдээ ахуй амьдралаа тогтвортой дэгжээж дээшлүүлэх нь чухал байна.

   Түүнчлэн төр, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд шударга ёс, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх эрхэм үүргээ гүнзгий ухамсарлаж ажиллана гэдэгт найдаж байна.

   Төрийн зүгээс алс хязгаар нутгийн ард иргэдийн сурч боловсрох, эрүүл энх, сайн сайхан аж төрөх асуудалд байнга анхаарч ирсэн бөгөөд цаашдаа ч анхаарлын төвд байх болно.

            Эрхэм хүндэт иргэд ээ,

    Мөнх хөх тэнгэрийг эрхшээсэн бүргэд хэмээх хийморлог жигүүртэнтэй нөхөрлөсөн ард түмний үйл хэрэг, хувь заяа үргэлж өөдрөг, мандан бадарч байх болно гэдэгт миний бие огтхон ч эргэлздэггүй. Аялгуут домбороо эгшиглүүлэн хаврын баяраа тэмдэглэж байгаа казах түмний маань юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

   Та бүхэн хаврын Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Төрийн ордон
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • mukhit (202.126.91.47)
    erool bat orchih boltugai
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    19 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    31 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    1 цаг 44 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    2 цаг 11 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    2 цаг 32 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    2 цаг 40 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    3 цаг 6 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    3 цаг 10 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    3 цаг 33 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    4 цаг 10 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    4 цаг 38 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    4 цаг 52 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    4 цаг 55 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 13 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    5 цаг 27 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    5 цаг 41 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    5 цаг 44 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    5 цаг 57 мин
  • Голомт банк Монголын Ногоон Барилгын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    6 цаг 3 мин
  • Монголын Мянганы Сорилтын Сан: Нээлттэй ажлын байрны зар
    6 цаг 7 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК