Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол
үүлтэй. Төв, Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим
газраар бага зэргийн цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи
нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11
метр. Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар секундэд 16-18 метр хүрч
ширүүснэ.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн зүүн хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэмийн хүйтэн байна. Харин Улаанбаатар хотод үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна. Өглөөний таван цагт нийслэлд дөрвөн хэм хүйтэн байлаа.