зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Найруулагч З.Батболд: Энэ гайтай сонгуулиас болж кино маань хаагдахад хүрээд байна

2012-3-22
0
ЖИРГЭХ
“Big Line Film” студийн шинэхэн кино болох  “Бурхан өршөөг” уран сайхны киног улс төрийн захиалгат бүтээл хэмээн үзэж гаргахыг хоригложээ. Энэ сарын 23-н буюу нөгөөдрөөс "Бурхан өршөөг" киног өөрийн театраар гаргахгүй гэдгээ "Өргөө" кино театрынхан мэдэгдсэн байна.
“Big Line Film” студийн шинэхэн кино болох  “Бурхан өршөөг” уран сайхны киног улс төрийн захиалгат бүтээл хэмээн үзэж гаргахыг хоригложээ. Энэ сарын 23-н буюу нөгөөдрөөс "Бурхан өршөөг" киног өөрийн театраар гаргахгүй гэдгээ "Өргөө" кино театрынхан мэдэгдсэн байна. Учир нь долоо хоногийн өмнөөс МАН-ыхан энэ киног Ардчилсан намын санхүүгийн дэмжлэг болон захиалгаар бүтсэн кино гэж үзэн гаргахгүй байх талаас нь хөөцөлдөж эхэлсэн байна. "Өргөө" кино театрт ч мөн киног гаргахгүй байхыг анхааруулсан шахалт дарамт ирсэн учраас ийнхүү "Бурхан өршөөг" киног гаргахаа больсон гэнэ. Эмгэнэлт инээдмийн "Бурхан өршөөг" кино нь энэ сарын 1-нд нээлтээ хийсэн бөгөөд төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон ажээ. Киноны ерөнхий найруулагч З.Батболд ардчилсан намаас "Өргөө" кино театрын удирдлагуудад "Бид Ардчилсан намд энэ кино захиалгынх биш гэдгийг нотлох бичиг хийж өгөхийг хүссэн. Өнөөдөр энэхүү нотлох баримтаа авлаа. Үүнд “Бурхан өршөөг” киног Ардчилсан нам захиалж хийлгээгүй бөгөөд энэ кинотой холбоотойгоор уран бүтээлчидтэй холбогдсон зүйл байхгүй хэмээн тусгасан байгаа. Өнөөдөр бид нотлох баримтаа “Өргөө” кино театрын захиргаанд хүргэж өгөх болно” хэмээн мэдэгдлээ. З.Батболд найруулагчтай уулзаж энэ талаар цөөхөн хэдэн асуултанд хариулт авлаа.

 
-      Яг аль намаас хэн гэдэг хүн ямар дарамт үзүүлээд байгаа юм бэ?


 -     Шуудхан хэлэхэд хүн нь тодорхой биш байгаа.  Гуравдугаар сарын 1-нээс  манай “Бурхан өршөөг” кино гарч эхэлсэн. Манай кинонд гардаг агуулга зарим нэг хүнд огт таалагдахгүй байх шиг байна. “Бурхан өршөөг” кинонд төрийн албан хаагч хүн дарга хүмүүст хэрхэн яаж долигнож байгааг харуулдаг. Би киногоороо бүх хүн тийм байдаг гэж хэлэх гээгүй. Ер нь тийм байдаг хүмүүсийн тухай гаргасан юм. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн бол ардчилалын үнэ цэнийг яаж ойлгох ёстой юм гэдэг талаар болон чөлөөт үзэл бодлын тухай утга агуулгатай кино хийсэн чинь манай киноноос өөрсдийгөө олж харсан зарим нэг төлөөллүүд киног маань олонд буруугаар ойлгуулаад эхэллээ. “Ардчилсан намын захиалгаар хийгдсэн кино” гэсэн бор шувууг масс дунд нисгээд байгаа юм. Уг нь бол санаа бодол нийлсэн залуусын хамтарч бүтээсэн бүтээл юм. Аль нэг намаас нэг ширхэг зоос ч аваагүй. Ямар нэгэн дэмжлэг ч аваагүй. Би үүнийг албан ёсоор өөрт тань хэлж чадна. Манайхыг намын захиалгат зүйл хийгээд байна гэж олон нийтийн хэвлэлээр цацаад сонин сэтгүүлээр бичиж байна. Тэр дундаа ТВ9 телевизийн 14-ны өдрийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр намын захиалгат кинонууд ар араасаа цувран гарлаа гэдэг сэдэвтэй мэдээн дунд манай киног оруулсан байсан. Кино үзээд гарч ирсэн хүмүүсээс яриа авсан байна лээ. Нөгөө хүмүүс нь аймар сэтгэл санаагаар унчихсан  “Ямар хэцүү юм бэ, Аймар ядарчихлаа” гэж гарч ирж ч байх шиг. Би өөрөө найруулагч хүн хүний тоглолтыг мэднэ шүү дээ. Би иймэрхүү сөрөг зүйлүүдийг эхэндээ үл тоосон. Тэгсэн эцэст нь энэ нь манай хамтран ажилладаг  байгууллага болох “Өргөө” кино театрт бас сөргөөр нөлөөллөө. “Өргөө” кино театрын ажилтан утасдаад “За З.Батболдоо чиний киног бид “Өргөө I” театраасаа буулгахаас өөр замгүй боллоо. Яагаад гэхээр танайхыг улс төрийн сэдэвтэй ардчилсан намын захиалгат киног гаргасан гээд хаах шийдвэр гаргалаа гэж хэлсэн. Ер нь захиралуудын хурлаар ороод үзэгчдийн санал хүсэлтийн дагуу бид хаахаас өөр аргаггүй боллоо гэж хэлсэн. Би өмнө нь олон кино хийж байсан. Миний ойлголтоор бол Өргөө кино театрт бас дарамт үзүүлж байна.

 

-    Ардчилсан намын захиалгаар хийж байна гэж хардаж байхыг бодвол МАН-ын дарамт ирж байна гэсэн үг үү?


-  Тийм л байх. Гэхдээ МАН-ын гишүүд дэмжигчдийг би элдвээр хэлэхгүй ээ. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг нийгэм шүү дээ. Гэтэл бидний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулийн 16.16-д заасан зүйлийг зөрчиж ингэж гүтгэж доромжилж байна гэдэг нь увайгүй зан чанар. Манай киног үзсэн түүн дотроос өөрсдийгөө олоод харчихсан тэр үзэгч л бидний эсрэг ийм сөрөг зүйл хийгээд байна. Түүнээс биш “Өргөө” кино театрын нэр хүндэд халдах гэсэнгүй. Хүн идсэн хоол руу гаа нулимдаггүй гэдэг үг байдаг шүү дээ. “Өргөө” кино театр манай хоёрын хувьд уран бүтээлийн сайхан түүхүүд байдаг. 2009 оны 4 сарын 18-нд “Өргөө” кино театр “Гоёлын даашинз” киногоор нээлтээ хийж байсан түүхтэй.  Тэр үед “Гоёлын даашинз” Өргөө кино театрт таван сар гарсан. Тэгэхэд “Бурхан өршөөг” кино 15 хоноод бууна гэдэг бол утгагүй асуудал. “Өргөө II” кино театраар манай кино гарч байгаа. Гэхдээ 23-наас хаагдах шинжтэй байна.
                     

-   Танайхийг ийм маркетинг хийгээд үзэгчдийг илүү татах гээд байна гэсэн хүмүүсийн хардлага байна?


-   Санаж байгаа бол би кинон дээр нэг их маркетинг хийгээд байдаггүй. Миний найруулсан “Гоёлын даашинз” “Боолын гэрээ” “Цасан охин” “Сайн уу амьдрал минь” зэрэг кинонууд бол айхтар маркетингтэй байгаагүй. Кино гарахаас өмнө маркетинг хийдэг болохоос араас нь ингэж менежмент хийж явдаг хүн би биш юм. Манай хамгийн их үзэгчтэй байсан “Боолын гэрээ” кино бас л нийгэм дунд нилээн сенсааци дэгдээж байсан. Тэгтэл бид “Боолын гэрээ” киног нэг их рекламдаж байгаагүй. Кино бол ам дамжин яригддаг маркетингтай урлаг шүү дээ. “Үзэгчдийн хүсэлтээр хааж байгаа” гэдэг үгэн дээр л би их эмзэглэж байна.

-   Яагаад заавал эмгэнэлт инээдмийн төрлөөр кино хийсэн юм бэ?  


-   Би гутарсан юм. Хоёр жил гаран кино хийгээгүй. А.П.Чеховын “Түшмэлийн үг” зохиолыг би эртнээс мэднэ. Энэ нийгэмд хүнээ байгаад яваад байгаа хүмүүс олон байдгийг би олж харсан. Таны нүдэнд ч ил байдаг байх. Тэд нарын амьдралаар сэдэвлэж хийсэн. Ийм кино хийсэн нь лусын хорлол шиг юм болчихлоо. Энэ гайтай сонгуулиас болж бид нар хүртэл ийм байдалд орчихоод байна. Сонгууль болох нь зүйтэй. Улс оронд хэрэгтэй асуудал. Гэхдээ миний кино цаг үеэ олж гарсангүй л гэж бодож байна.


-     Гэхдээ “Тэнгис” кино театраар гарна биз дээ?

-     Гарна.
  

-     Цаашид ямар арга хэмжээ авах гэж байна?


-     Би үзэгчдийнхээ байр суурийг хармаар байна. “Өргөө” кино театрынхан бол манай киног 23-н хүртэл гаргана гэсэн мэдэгдэл хийсэн. Гэхдээ үүнээс цааш юу гэж шийдэхийг мэдэхгүй байна.
 

-    “Долоон бурхан харвадаггүй” кино бол захиалгаар хийгдсэн кино. Тэгсэн “Өргөө” кино театр хүлээж аваад гаргаад байна. “Өргөө” кино театр та нарыг өөрсдөө улс төрийн зорилгоор шахаад байгаа юм биш үү?

-   Би бас тэгэж бодсон. Гэхдээ “Өргөө” кино театрын хамт олонд тийм бодол байхгүй. Энэ бол урлаг түгээдэг соёлын байгууллага. Бид нар бол уран бүтээл хийж байгаа уран бүтээлч хүмүүс. Соёл урлагийн байгууллагыг дээрээс нь дарамталж өөрсдийн үйл ажиллагааг явуулна гэдэг бол тэнэг асуудал.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.235.179.82)
    uursdiinh ni zohion bguulj bga PR
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Тв9 хэзээнээсээ олиггүй мэдээ цацдаг мангар телевиз
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.28.111)
    Net-r tsatsaats. T1 yumnuudad oilguul. Haaj booj chadahguig ni
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.28.111)
    Net-r tsatsaats. T1 yumnuudad oilguul. Haaj booj chadahguig ni
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ман хийх юм аа олж ядчихсан юм аа. Кино уран бүтээлчдээр оролдоод арай бишээ. Одоо бүр кино хийж болохоо байх нь шив дээ.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.20.244)
    MAN ooriihoo gishuudii daramtalj baigaa shigee UZEL BODLIIG daramtalj baigaa n ardchilsan manai orond ue-ee ongoroosonoo haruulj baina. HOID SOLONGOST ochij amdirval taarna,.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Өргөө кино театрын эзэн нь Анандбазар гээд МАН-ын том гар байдаг юм. Тэрний л ажил биз. Ганцхан театрт гаргахаар чинь ашиг олохгүй шүү дээ. Киногоо хүмүүст үзүүлж ашиг олох чинь кино хийсний үр дүн шүү дээ.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.235.175.208)
    urgoog songohgui l blda tegeed l boloo sh de
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин (202.179.15.184)
    ЗАХИАЛГААР ХИЙСЭН БАЙСАН Ч ЯАДАГ ЮМ БОЛ
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шатна (124.158.75.10)
    аймар их мөнгөөр шатна. Жүжигчид зураглаач гээд хүмүүстээ мөнгийг нь өгч чадахгүй ш үү дээ.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.180.216.237)
    omhii kommunistuud bid tednii yeiin niigemd amidraagyi baimaar yum ter ye shigee urlagt hyrtel tsenzyyr tabiad baihdaa yahab dee
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Хайран хөдөлмөр. Зовж зовж хийсэн киног нь хориглочихвол шударга бус л хэрэг юм даа
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.235.69)
    kk neeree teheer humuus heregt durlaad garch bga gazruudaar ni uzhiin bna lda
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.235.69)
    hergeer ingej menegment hiij humuust kinogoo uzuuleh gj bgan
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.16.73)
    tsag hugatsaagaa medreh heregteishte uran buteelch um bol
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    МАН-ын хуулзнууд шатаж үхээсэй
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    дажгүй кино. Батболд найруулагч угаасаа сайн кино хийдэг. МАН-ынхан хийх ажилгүй байгаа юм байх даа. Зүгээр нэг кино уран бүтээлчдээр оролдож явдаг
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (49.0.187.205)
    Овоо залуу юм уу гэсэн биш байна Гайтай сонгуулч гэх шиг Энэ сонгуулаар чин харин чамд гай болоод байгаа хувалжнуудийг сольдог байхгуй юу даа
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
    • Huts chi. Songoson chin ene yum uu.
      2012 оны 03 сарын 22
    • Huts chi. Songoson chin ene yum uu.
      2012 оны 03 сарын 22
    • Huts chi. Songoson chin ene yum uu.
      2012 оны 03 сарын 22
  • Зочин (124.158.75.10)
    Гоё л кино шд. Монгол кинонууд ер нь сайжраад байгаа. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болохгүй ч Монголын хэмжээнд бол боломжийн кино болсон байна лээ.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.18.129)
    teneg kino hiine dereesn shatanaa bas
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.18.142)
    xaxa shatatsan bnshdee tsyndgeree
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    18 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    30 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    1 цаг 43 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    2 цаг 10 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    2 цаг 32 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    2 цаг 39 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    3 цаг 6 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    3 цаг 9 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    3 цаг 32 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    4 цаг 9 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    4 цаг 37 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    4 цаг 52 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    4 цаг 54 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 12 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    5 цаг 26 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    5 цаг 40 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    5 цаг 43 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    5 цаг 56 мин
  • Голомт банк Монголын Ногоон Барилгын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    6 цаг 3 мин
  • Монголын Мянганы Сорилтын Сан: Нээлттэй ажлын байрны зар
    6 цаг 6 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК