
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 157, 2011 оны 339, 340 дүгээр тогтоолууд, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн 2011 оны 08 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулийг нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт зохион явуулна.
Эрт зарлан мэдээллэх дуут дохиогоор эхлэх энэхүү дадлага сургуулиар орон сууц, сургууль доторх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ба иргэд, олон нийт өөрсдийн биеэр дадлага сургуульд оролцсоноор газар хөдлөлтийн үед хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар мэдлэг мэдээлэлтэй болох, мэргэжлийн байгууллагууд гамшгийн үед ажиллах үйл ажиллагааны арга туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм.
Б.Чимэг