Залуу зохион бүтээгчдийн үзэсгэлэн болно
Залуу зохион бүтээгчдийн үзэсгэлэн болно
Өнөөдөр 15:30 цагт Шинжлэх ухаан технологийн номын санд залуу зохион
бүтээгчдийн үзэсгэлэн болно. МҮОНТ-ийн хамгийн их үзэгчтэй “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдийн бүтээлийг энэ
үзэсгэлэнд тавих юм. Тус үзэсгэлэн хоёр жил дараалан ерөнхий сайдын ивээл дор
болж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах
орон, ОХУ-ын Буриад, Тувагаас зохион
бүтээгчид оролцож байгаагаараа онцлогтой болж байна. Үзэсгэлэнг ерөнхий сайд
С.Батболд, БСШУЯ-ны Ё.Отгонбаяр тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхох аж.