
Тэдэнд холбогдох шүүх хурал өмнө нь шүүгдэгчдийн нэг нь төрөх дөхсөн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан гэх мэт шалтгаанаар таван удаа хойшилж байсан юм. Гэвч тэдний шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч хүлээж аваагүйгээр өнөөдрийг шүүх хуралдаан болж байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг