Австралид уул уурхайн компаниудын татварыг нэмжээ
Нүүрс болон төмрийн хүдэр олборлодог компаниудад 30 хувийн татвар
ноогдуулах хуулийг Австралийн засаг захиргааныхан дэмжсэн байна.
Нүүрс болон төмрийн хүдэр олборлодог компаниудад 30 хувийн татвар
ноогдуулах хуулийг Австралийн засаг захиргааныхан дэмжсэн байна. “BHP Billiton” “Rio
Tinto” ба “X Trata” зэрэг
томоохон уул уурхайн компаниудын татвар гэхэд 10.6 тэрбум австрали доллар буюу
11.2 тэрбум ам.доллартай тэнцэх юм байна. Энэ татварыг долдугаар сарын 1-нээс
эхлэн авахаар болсон байна. 2010 оны тавдугаар сард Австралийн засгийн газар уг
татвар 40 хувьтай байх болно хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч үүнийг нь уул
уурхайн компаниуд шүүмжилжээ. Засаг захиргааныхнаас нь гаргасан уг шийдвэрт
компаниуд мөн л дургүйцлээ илэрхийлээд амжсан талаар “Блүүмбэрг”-ээс мэдээлэв.
Төмрийн хүдрийн экспортоор Австралидаа гуравт ордог “Fortescue Metals Group Ltd” компани энэ
татварыг “шудраг бус, үр ашиггүй” хэмээн нэрлэжээ. Хэрэв цаашид ч ийм татвар
авсаар байвал энэ салбарын хөрөнгө оруулалт буурна хэмээн тус компани үзэж
байна. Шинэ татварын тусламжтай төсвийн орлогоо нэмэгдүүлснээр корпорацийн
татварыг 30-аас 29 хувь хүртэл бууруулахаар Австралийн засгийн газар тооцоолж
байгаа гэнэ. Түүнээс гадна тус улсын дэд бүтцийг хөгжүүлэхэд зургаан тэрбум
ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн 2020 он гэхэд цалингаас
авах тэтгэврийн шимтгэлийг өнөөгийн есөн хувиас 12 хүртэл нэмэгдүүлэхээр
тооцоолоод байна.