зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Намайг хүн гүтгэсэн гэвэл ялаа эдлэхэд бэлэн Ц.Нямдорж: Би та нарыг дагаж шоронд орж чадахгүй

2012-3-22
0
ЖИРГЭХ
  УИХ-ын гишүүн, “Женко” группын захирал Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар өнгөрсөн 48 цагийн дотор ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуультай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэв. Тэдний хэн нь илүү “но”-той гэдгийг шүүхээс илүү  тэнцвэртэй мэдээллэл хүргэхийн тулд Х.Баттулга гишүүний МҮОНРТ-д өгсөн ярилцлага, Ц.Нямдорж сайдын сэтгүүлчдэд өгсөн мэдэгдлийг хамтад  нь хүргэж байна.
  УИХ-ын гишүүн, “Женко” группын захирал Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар өнгөрсөн 48 цагийн дотор ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуультай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэв. Тэдний хэн нь илүү “но”-той гэдгийг шүүхээс илүү  тэнцвэртэй мэдээллэл хүргэхийн тулд Х.Баттулга гишүүний МҮОНРТ-д өгсөн ярилцлага, Ц.Нямдорж сайдын сэтгүүлчдэд өгсөн мэдэгдлийг хамтад  нь хүргэж байна.


Х.Баттулга: Намайг хүн гүтгэсэн гэвэл ялаа эдлэхэд бэлэн
 - Уг нь “МоАХ-ны тэргүүнийг зочноор урьсныхаа хувьд МоАХ-ны IV их хурал, залуучууд, эмэгтэйчүүдийн чуулган гээд их ажлын тухай яриагаар нэвтрүүлгээ эхэлье” гэж бодсон юм. Гэвч таван жилийн өмнө таны бичсэн “Тавантолгойн бүрхэг ирээдүй” нийтлэлийг чинь уншлаа л даа. Таван жилийн өмнө ингэж бичиж байж. Гэтэл өнөөдөр ч бас тэр л хэвээрээ гэдгийг анзаарлаа. Тиймээс энэ тухай яриагаар нэвтрүүлгээ эхэлье.

- Тийм ээ, 2007 оны долоодугаар сард “Тавантолгойн ирээдүй бүрхэг шүү, бүтэхгүй асуудал, яагаад вэ гэвэл...” гээд бүх анализыг нь хийж нийтлүүлсэн. Ингэснээрээ тухайн үедээ нэлээд шүүмжлэлд өртөж байлаа. Гэтэл үүнээс хойш таван жилийн дараа Тавантолгойгоос хувьцаа, хувь хишиг авна гээд ард түмний дунд их хүлээлт үүсчихэж. Энэ хүлээлтэд ямар нэгэн хариулт өгөх ёстой биз дээ. Харин би өнөөг хүртэл “Тавантолгой худлаа шүү, улстөрчдийн заль мэх шүү” гэж ярьсаар л явна.

- Одоо ч бас уу?

- Тавантолгойн хувьцааг Хөрөнгийн биржид арилжаалж, эргээд 2.7 сая хүнд ашгаа өгнө гэдэг худлаа. Уг нь шалгадаг газар нь шалгаад үр дүнг үнэнээр нь сөхдөг бол энэ маш том гэмт хэргийн шинжтэй юм. Өнөөдөр манайд хууль, шүүхийн байгууллага нь ямар байдалтай байгаа билээ. Улс төрчид нь ч бас өөрсдийг нь шүүмжилж ярьсан нэгийгээ “Өөрөө нүүрсний ордгүй болохоороо хордоод ингэж яриад явна” гэж хүлээж авдаг. Аргаа бараад хэвлэлээр ярья гэхээр хэвлэл мэдээллийнхэн нь бас мөнгөтэй хүнд боогдоод амаа таглуулчихаж. Өнөөдөр ч бас намайг телевизээр гарахаар “Энэ нөгөөхөө л ярина биз” гэх байх. Яах вэ, өнөөдөр баримт сэлтүүдээ дэлгээд яриад үзье гэж бодож танай нэвтрүүлэгт орж байна. Нэг жишээ татъя л даа. Сая Германы ерөнхийлөгч зүгээр л хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамрагдсанаасаа болж огцорлоо. Үүнийг нь дөрөв дэх засаглал хэвлэлийнхэн нь дэлгэчихэж. Канцлер нь Ерөнхийлөгчөө хамгаалах гэж нэг үзээд болохгүй болохоор нь шууд огцруулчихаж байгаа л байхгүй юу. Харин бид 2.7 сая хүнээ хэдэн жилийн турш хуурчихсан хүмүүсийн зарим баримтыг сөхнө гэдэг бас л нэг мэргэн арга юм уу даа.

- АН Засгаас гарах үед таны ярьж байсныг санаж байна л даа. Та яагаад ийм гутранги болчихсон юм бэ. Өөрийгөө зурагтаар гарахаар яагаад “Нөгөө л нөхөр ярилаа” гэж хүлээж авна гэж. Би бүр гайхчихлаа.

- Энэ тухай ярьж буй хүнд бүх хэвлэл цензур тавьчихсан. Монголын бүх хэвлэл “Засгийн газрыг муулахгүй” гээд гэрээ байгуулчихсан. “МСS” болоод тэдний бүх охин компанитай холбоотой сөрөг мэдээллийг гаргахгүй ээ. Дээр нь муулж болохгүй хүмүүсийн нэрсийг жагсаагаад өгчихсөн шүү дээ. Хэрвээ муулвал өгсөн мөнгөө торгуультай нь буцааж авна шүү гэсэн гэрээтэй ажиллаж байна. Саяхан болсон эдийн засгийн форум дээр “Монгол банк”-ны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал маш тодорхой зүйлийг ярьсан. Гэтэл бүх хэвлэлийнхэн Н.Золжаргалын яриаг хасаад л хаячихсан шүү дээ.

- Үүнийг орхиё. Ард түмэн өнөөдөр Таван толгойг хүлээгээд л сууж байна. Бид Таван толгойд ажил хөдөлмөр эрхэлж яваа хүмүүсийн тухай мэдээ, мэдээллийг үзэж, сонсч л явна. Гэтэл та л ирээдүй бүрхэг гээд байх юм. Яагаад бүрхэг гэж...?

- Таван толгойн орд аль хэдийнэ ашиглалтад ороод, эдийн засгийн хөдөлгөөнд орчихсон, дэд бүтэц нь шийдэгдчихсэн, ашгаа өгчихсөн байх ёстой гэдгийг хэлээд байна. Гэтэл үүнийг хойш нь тавьчихаад хууль, дүрэм, журмаа зөрчин байж Ухаа худагийг урдуур нь чихчихсэн. Хөрөнгийн бирж дээр эргэлтэд оруулчихсан шүү дээ.

- Бидний ойлгож буйгаар Ухаа худаг гэдэг бол Таван толгойн ордын нэг л хэсэг биз дээ. Ухаа худаг бол Таван толгойн дөрвөн хувь нь гэж ойлгодог.

- Том Таван толгойн 96 хувийг нь улсад өгөөд үлдсэн дөрвөн хувийг нь авчээ гэж ойлгоод хүмүүсийн толгой эргээд байгаа юм. Би баримт дэлгэе гээд байгаа чинь ийм учиртай. 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоол гэж гарсан. Үүн дээр “Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдсан ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсугай” гэжээ. Нэгдүгээр хавсралтдаа Тавантолгой гэж ордыг дурдсан. Тэгээд тайлбар гэдэг дээр нь “Энержи ресурс компанид Дайцүкигийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц нь тогтоогдсон талбайг хамааруулна” гэж бичжээ. Энэ бүхнээс харахад Таван толгой стратегийн орд мөн биз. Гэтэл тус тусдаа зургаан лиценз байна. Үүнийг л 96 хувийг нь өглөө, дөрвөн хувийг авлаа гээд ойлгочихож байгаа юм. Уг нь бол тус тусдаа гээд нэр заагаад тавьчихаж. Хэрвээ стратегийн ордод хувийн хэвшлийн компани хөрөнгө оруулвал 50:50 хувиар эзэмшинэ гэдэг тогтоолтой. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх л ёстой биз дээ. Стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах тухай гэрээг 2008 оны арван хоёрдугаар сарын 4-нд УИХ-ын тогтоол гарган баталсан. Өөрөөр хэлбэл, Оюу толгой, Таван толгой хоёрыг зэрэг гэрээ хийгээд хамтарч ащиглана гэж тогтоогдсон. Гэтэл Оюу толгой нь ашиглагдаад, Таван толгой нь одоо болтол ашиглалтад ороогүй. Энэ хооронд хууль бус гэж яригдаад буй Ухаа худагт бүх хөдөлгөөн нь хийгдчихсэн. Ухаа худагийн цаана хэдхэн хүн байгаа шүү дээ, түрүүлж аваад, хөрөнгийн бирж дээр гаргаад ирэхээр бидний хүлээгээд байгаа том Таван толгойн үнэлгээ нь уначихсан.

- Та Ухаа худагийн цаана хэдхэн хүн байгаа гээд л ярих юмаа. Тэгвэл Таван толгойг хөдөлгөх ёстой нь Засгийн газар юм биш үү. Тэгвэл Засгийн газарт нь та ч бас байсан биз дээ?

- Би дэд бүтэц хариуцсан сайд байсан. Дэд бүтцийг хамгийн их ярьж, энэ асуудлын төлөө явсан хүн нь би шүү. Бүх юм баримтаараа бий. Улс өөрөө төмөр замаа тавих ёстой. Яагаад гэвэл улсын төмөр замаар хувийнхан ачаагаа зөөгөөд улс ашиг олно. Хувийнхан төмөр зам тавьчихвал улс түүнд мөнгө төлж ачаагаа зөөнө. Ингэхээр тарифын өрсөлдөөн өрнөнө биз. Улс өөрөө стратеги гэж ярьж л байгаа бол стратегийн төмөр замаа тавиад хувийнхан түүгээр төлбөрөө төлөөд гарна. Яагаад гэвэл стратегийн гэж хэлээд 2.7 сая хүний амьдрал ахуйд зориулна гээд амлачихсан биз дээ. Энэ төмөр замын ажлыг ахиулах гээд өөрөөсөө мөнгө гаргаад, төмөр замын компаниудыг нь уриалаад л зөндөө явлаа. Хөөрхий тэд нэлээд ажил хийсэн боловч өнөөг хүртэл мөнгөө аваагүй л явна. Улс төрчид өөрсдөө ямар нэгэн байдлаар энэ ажлыг гацаадаг л байхгүй юу. Өөрөөр хэлбэл, хүсэхгүй байна л гэсэн үг. Ихэнх сайд энэ компанид хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө, орлогын мэдүүлэг дээр байж л байгаа. Эрчим хүчний сайд Зоригт нь хүртэл хувьцаа эзэмшиж байна. Сайд нарын тал нь “МСS”-ийн байранд нүүгээд орчихсон. Өөрсдөө бол мөнгөө төлсөн л гэдэг юм. Гэхдээ би түүнийг шалгадаг хүн нь биш. Ингэж ярьж буй нь миний иргэний үүрэг. Дээрээс нь МоАХ бол иймэрхүү байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байгууллага. Яагаад ч юм түүнийх нь даргаар би зургаан жил ажиллачихаж. Үүнийг ярих ёстой хүн нь би. Ярихдаа харин баримтаа дэлгээд, ийм том гэмт хэрэг, ийм том зохион байгуулалттай болчихож гэдгийг л хэлээд яваа юм.

- Өөрөөс чинь ярилцлага аваад, “МСS” компанийн Цогтцэций сум дахь Таван толгойн бүтээн байгуулалтыг сурвалжлаад бид хоёр талаас нь явж л байна. Харин та бүхэн яагаад уулзалдаад ярилцаж болдоггүй юм бэ?


- Уулзалгүй яах юм бэ. Ж.Оджаргалтай нь, Ерөнхий сайд С.Батболдтой нь хамт уулзаад ярилцдаг л юм. Бүлгийн хуралд хүртэл ярьсан. Гэвч сүүлдээ арга барагдаад л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Энд дэлгэсэн материалуудыг өгдөг газар нь өгнө. УИХ-ын тогтоолоос эхлээд бүгд баримтаараа байна. Энэ бол эрх ашгийн зөрчил.

- Тэгвэл та төмөр замын ажлыг явуулах сайд нь байсан биз дээ?

- Хөрөнгө мөнгөний эрх мэдэл нь надад байгаагүй. Монгол улсад төмөр замын бодлого гэж огт байдаггүй байхад нь би 2010 оны зургадугаар сарын 23-нд бодлогыг нь батлуулсан юм. Их юм болж байж батлуулсан даа. Одоо тэгээд хүмүүс мартчихдаг юм шиг байна. 2008 оны сонгуулиас өмнө нарийн царигаар төмөр зам тавих эрхийг “МСS” компанид өгчихсөн байхгүй юу. Бодлого байхгүй. Эх орноо гэж боддог хүн бол төмөр замын бодлого гэж юу билээ гэж харах л ёстой байсан. Хэдхэн хүний эрх ашигт 2.7 сая хүний эрх ашиг золиослогдож байна. Уг нь тэд чинь их л боловсролтой хүмүүс шүү дээ. Хаана л бол хаана сургууль төгссөн гэсэн биз дээ. Дээр үед бид өгүүлбэртэй бодлого гэж боддог байсан даа. Өнөөдрийн нөхцөл байдал бол яг л тэр байхгүй юу.

- Засгийн газар тийм л байж. Гэтэл УИХ-д шийдвэр гаргах хүмүүсийн хэд нь АН-ынх билээ дээ.

- АН-ынхан 28-уулаа л парламентад суудаг шүү дээ. 2008 оны сонгуулиар бид ялсан юм уг нь. Гэтэл будлиулаад л биднийг ялсан. Эд чинь ийм юмаа хийхийн тулд сонгуулийг дээд зэргээр будлиантуулдаг байхгүй юу. Сонгуульд АН ялчихвал олон хүн дээлээ нөмөрнө дөө. Бод л доо, бараг 10-аад Засаг дарга өнөөдөр АТГ-т байцаагдаад л сууж байна. Өнгөрсөн 20 жилийн турш дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн юм. МАН-ынхан чинь сонгуулиар ямар нэгэн байдлаар ялахгүй л бол идсэн уусан хамаг булхай нь илэрчих гээд, хүмүүс дээлээ нөмөрчих гээд байдаг юм. АН-ыг Засгийн газраас гарсан өдөр нь л ҮЗХ-ны хурал дээр 70 жилийн гэрээ хийгээд ороод ирж байгаа юм. Нөхцөл байдал хүндэрч магадгүй гэж бодсон байх. Намайг ҮЗХ-ны хурал дээр 70 жилийн гэрээг нь зарлахад худлаа ярьж байна даа, 15 жил шүү дээ гээд сууж байх. Дээд боловсролгүй ч гэсэн хоёр оронтой тооны учрыг олно л доо би. 30 жилээр гэрээ хийгээд 20 жилээр хоёр удаа сунгана. Монгол улсын Засгийн газар “Энержи ресурс” хоёрын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ гээд л “Бороо гоулд”-ыг яг ийм замаар авсан. Тогтвортой байдлын гэрээ гэж хийгээд л, одоо Монгол оронд “Бороо гоулд”-аас юу өгч байна вэ.

- Энэ бол нэг байрлал дахь ижил төрлийн бизнес эрхэлж буй хоёр компани. Нэг нь төр, нөгөө нь компани. Энэ нь яваандаа өрсөлдөөн бөлох нь. Өрсөлдөөний хэлбэрээр шийдэж болохгүй юу?


- Стратегийн орд биш ямар нэгэн, уул уурхайгай холбоотой юм байсан бол асуудал өөр. Тэгвэл стратегийн бүтээгдэхүүнээ яаж, хэнд, хэзээ, ямар үнээр зарахаа төр өөрөө ярих ёстой гэж би хувьдаа боддог. Би дэд бүтцийн сайд байхдаа төмөр замын бодлогоо яг ингэж хийсэн байхгүй юу. Аль нэг орноос хараат биш, ганцхан боомтоор далайд гарцтай байхааргүй эдийн засгийн нэлээд том хоёр орон болох Япон, Солонгос руу гарах замыг бодсон гээд л яривал юм бий. Төмөр замын бодлогыг УИХ-аар батлуулчихсан юм чинь бага зэрэг итгэлтэй байна л даа. Ямар нэгэн байдлаар бид төмөр замын ажлыг эхлүүлэх ёстой байсан. Бид хэзээ нэгэн цагт засгаас гарна, тэр цагт АН ажлаа эхлүүлнэ гэж бодсон. Гэхдээ тэд энэ ажлыг явуулахгүй ээ. Хууль зүйн сайд нь Засгпйн газрын хурал дээр төмөр зам барихыг чинь харнаа гэж хэлж байгаа юм шүү дээ. Хувийн харьцаа, муудалцсан зүйл байхгүй. Зүгээр л өөрөө дотроо тэгээд бодчихсон. Тэр сайд нь Ухаа худагаас авсан байрандаа амьдарч байна. Байр нь багадаа нэг сая ам.долларын үнэтэй байж таарна. Зарим нэг нь авсан байраа зарсан гэж байна билээ. 2.7 сая хүний хүлээлт үүсгэж байгаа том Таван толгойн ажлыг явуулахгүйгээр урдуур нь 20 гэр бүл орчихлоо. Энэ нь зөв үү, буруу юу гэдгийг шалгаад өгөөч ээ л гэж байгаа юм. Эдийн засаг 14 хувиар өссөн гэнэ. Ийм байхад халамжаа яагаад нэмээд байдаг юм бэ. Иргэдэд бэлэн мөнгө тараагаад байхад ядуурал яагаад нэмэгдээд байдаг юм бэ. Халамжийн бодлого гэдэг чинь шал өөр зүйл рүү явах ёстой байхгүй юу. Ингээд яривал олон зүйл байна.

- Хоёр гүрний дунд байгаа манай улс геополитикийн асуудлаа зөв шийдэх ёстой. Ийм байхад...

- Та ямар мэргэжилтэй вэ?

- Сэтгүүлч.

- Сэтгүүлчид бүхнийг мэдэх ёстой л доо. Ерөнхий сайд, Засгийн газар геополитик ярих ёстой юу. Ёстой. Гэтэл яагаад урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавих зөвшөөрөл өгдөг юм бэ. Энэ нь нөгөө геополитик уу. Ийм зөвшөөрөл өгчихсөн. Үүнийг нь цуцлах гээд чадахгүй л байна. Тэгэхээр геополитик мэдэхгүй хүнийг ерөнхий сайдаар тавьчихаж уу. Тэд чинь хэл устай, гадаадад боловсрол эзэмшсэн шүү дээ. Сэтгүүлч хүн геополитик ярьж байхад тэд яагаад ярихгүй байна вэ. Геополитик, хоёр хөрштэй харилцах баланс бүгд алдагдчихсан.

- Сэтгүүлч хүн бүхнийг мэдэх албагүй. Харин сэтгүүлч ямар нэг зүйлийг мэдэж байгаа хүнийг яриулах ёстой шүү дээ?

- Би энэ утгаар нь хэлээгүй. Таныг геополитик ярьж байхад Засгийн газар яагаад ярихгүй байгаа юм гэсэн утгаар нь хэлсэн.

- «44 тонноос илүү ачаа тээвэрлэсэн машин өөрийн нутаг дэвсгэрээр явуулахгүй” гэсэн гэрээ конвенцид манай улс элссэн гэж сонссон юм байна. Гэтэл 100 тонн ачаа ачсан машин Өмнөговьд явж л байна шүү дээ. Үүний та мэдэж байсан уу?


- Мэдэлгүй яахав дээ. Ухаа Худагийн нүүрс тээвэрлэдэг замыг нэг хэсэг хаасан шүү дээ. Манай улсын нутаг дэвсгэр дээр хууль үйлчилдэггүй. Тэгээд дүрэм журмыг нь мөрдүүлээд замыг нь хааснаас 30 минутын дараа л Засгийн газраас “Юу болоод байгаа юм бэ замаа нээгээч” гэж утасдсан. Хууль зүйн сайд нь зам хаалаа улсын төсөв тасарлаа гээд л байсан. Ийм байдлаараа манай улс цааш явбал ямар нэг улс, нэг компанийн хараат улс болно. 2012 оны улсын төсөвт 31 сая тонн нүүрс экспортолно гээд мөнгийг нь суулгачихсан. Хятад нүүрс авахаа зогсоовол яах вэ. Төсөв нь яах вэ. Үүнд бодлого хэрэгтэй. Тиймээс ажил хийдэг хүнийг тавих хэрэгтэй. Гэхдээ ЭБЭХ- ний сайд, “Эрдэнэс Таван толгой”- н захирал биш шүү. Тэд чинь Ухаа худагаас хувьцаа эзэмшдэг. Үүнийг баримтаар хэлнэ. Ийм байдлаас гарах хэрэгтэй. Нэг бүгээгдэхүүнээс улсын төсөв бүрддэг. Нэг компани түүнийг нь захиран зарцуулдаг. Түүнийг нь нэг улс худалдан авдаг байвал манай улсад ирээдүй байхгүй л гэж хэлэх байна. “МСS” хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй маш их мөнгөөр гэрээ байгуулчихаж. “Манай талын сөрөг мэдээллийг цацахгүй, “МСS”-ийн ерөнхий удирдлага Ж.Оджаргал, Од нарын талаар сөрөг мэдээлэл гаргахгүй байх ёстой” гээд заачихсан байна.

- Та энэ гэрээг хаанаас авсан юм бэ?

 - “С1” телевизээс.

- Энэ телевиз чинь таных юм биш үү?

- Хөрөнгө оруулдаг л даа.

- Тавантолгой хамгийн том орд гээд байгаа. Энэ их баялгаа хувь хувьсгал нь зохицоод ашиглаад явж болдоггүй юм уу?

- Яаж зохицох юм бэ. Дүрэм журмынхаа дагуу л явах ёстой. Австралийн талынхан хэлсэн байдаг “Танай улс Таван толгойн ордоо зөв ашиглавал манай улсын эдийн засаг хямарч мэднэ” гэж. Манай улс нөгөө л арчаагүй байдлаасаа болоод Оюу толгойн урьдчилгаа болгож 250 сая ам.доллар зээлчихсэн. Сонгуулиас өмнө дахиад зээлж нөгөө 21 мянган төгрөгөө өгнө. Үүнээс болоод бүтээгдэхүүнээ үнэгүйдүүлээд байгаа юм.

- Орон сууцанд орох хүсэлтэй иргэн ямар олон байдаг юм бэ. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж орон сууцтай болох боломжийг Засгийн газар иргэдэд олгосон. Та дэд бүтцийн салбарын сайд байсны хувьд энэ асуудлын талаар ямар байр суурьтай байгаа вэ. Бас л бүтэхгүй, болохгүй гэж хэлэх юм биш биз дээ?


- Орон сууцны жилийн хүү 5-6 хувь байж л хүн урт хугацааны зээлд хамрагдаж байртай болж чадна. Арилжааны банкууд багадаа жилийн 14 хувийн хүүтэй орон сууцны зээл олгоод байгаа. Үүнийг зогсоогоод л иргэдээ моргейжийн зээлд хамрагдах эх үүсвэрийг нь олоод зээл өгье гэж байгаа юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр намайг сайд байх үед батлагдсан. Гэхдээ Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэхээр үүнийг яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байхгүй юу. Эх үүсвэрээ хаанаас олох нь тодорхойгүй байна. Үүнийг арилжааны банкууд яагаад ч хийхгүй. Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд гаргаж зарсан гэсэн. Иргэдээ орон сууцтай болгох энэ хөтөлбөр 15-20 жилийн хугацаанд хэрэгжинэ. Гэтэл таван жилийн хугацаатай зээлээр энэ хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж байхгүй. Таван жилийн дараа байгуулагдах Засгийн газар энэ мөнгийг төлнө. Яаж төлөх вэ. Миний сонссоноор 200 сая ам.долларыг нь төмөр замд, 200 сая ам.доллар нь авто замд, 100 сая ам.долларыг нь орон сууцанд зарцуулна гэж байгаа юм билээ. Сонгуулийн дараа засаг төр, улс орон гэж байхгүй юм шиг аашилж байна. Сонгууль болох нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөө зарла гээд зарлуулчихсан. Засгийн газрын гишүүдийн тал нь “Энержи ресурс” компанид хувьцаа эзэмшдэг, ямар нэгэн байдлаар холбоотой. Ерөнхий сайд нь хувьцаа эзэмшдэг гэдгээ УИХ-ын чуулган дээр ярьсан шүү дээ. Оюу толгойн ордыг ашиглах тогтоол гаргахад том Таван толгойг ашиглах тогтоол давхар гарсан. Тэгсэн байтал Ухаа худагийг түрүүлээд ашиглаад эхэлчихсэн. Үүний цаана юу байна вэ гэхээр говийн ус, эрчим хүч гээд бүх хангамжийг “МСS” Засгийн газартаа тогтвортой байдлын гэрээ байгуулж авах гэж байгаа хэрэг. Үүнийг л хэлээд байгаа юм. Оюу толгойд эрчим хүчний асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм бэ. Эрчим хүчний хомсдолтой байгаа Хятадаас эрчим хүч авч байгаа юм. Хүрзээр ухахад Оюу толгойгоос эрчим хүчний зориулалтаар нүүрс гарна. Оюу толгойн зардлын 30 хувь нь эрчим хүчний зардалд явдаг.

- Ухаа Худаг цахилгаан станц барьсан, боловсруулах үйлдвэрээ барьсан. Тэгэхээр татвар төлсөн компани үүнээс мөнгө хүртэхгүй байгаа хэрэг үү?

- Манай улс 2011 онд 15 сая тонн нүүрс экспортолсон. 2012 онд 31 сая тонн нүүрс гадагш гаргана. Үүнийг дотор Монгол улсын нүүрс байгаа юу, байхгүй. Экспортолсон нүүрсний мөнгө компани руу л орно.

- Татвараар л гэж асуугаад байна л даа?

- Татвараар жаахан л мөнгө орж ирнэ. Тэр юу болох юм бэ, юу ч болохгүй. Өнөөдөр бид хойд хөршөөс жилд тэрбум орчим ам.доллараар шатахуун авч байна. Ийм байхад дотооддоо яагаад нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдоггүй юм бэ.

- Явахгүй л гээд яриад байх юм?

- Явахгүй л байгаа биз дээ. Төмөр зам хөдөлгөх гээд би чадлаараа ярьсан. Гэхдээ том хана мөргөөд уналаа шүү дээ. Намынхаа ҮЗХ-ны хурал дээр ярьсан. “МСS” Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байна гэдгийг хэлсэн. Одоо Ерөнхий сайдыг тойрон хүрээлэгчид гараад ирж. Н.Энхбаярын үед байсан шиг. 1990 оноос хойш мартагдсан бүх хүүхдийг Ерөнхий сайд анхааралдаа авлаа гэнэ үү. Юу гэж байгаа юм бэ. Өнөөдөр утаанаас болж хэчнээн хүүхэд хэвлийдээ үхэж байна, гажигтай хүүхэд хэд төрж байна аа. Утаа гээд ярихаар баахан зуух шахдаг. Ийм байхад явж байна гэж ярих уу.

- Та цаашдаа яах вэ. Энэ ажлыг хариуцаж ажиллаж байсан сайд, УИХ-ын гишүүний хувиар...?

- Холбогдох хүмүүсийг АТГ-т өгнө. Араас нь шаардана. Ерөнхийлөгчид өгнө. Мөн шаардана. Намайг хүн гүтгэсэн гэвэл би ялаа эдлэхэд бэлэн байна.

- Тэр хүмүүс л гээд байх юм. Тэд ч гэсэн ард түмний нэг хэсэг шүү дээ.


- Хөөрхий минь шуналтай л монгол хүн дээ гэх үү. Яагаад тэднийг өрөвдөх ёстой гэж. Тэд сонгуулиар “Ард түмний амьдралыг сайхан болгоно” гэж гарч ирсэн. Тийм байхад ингэж болохгүй. Тиймээс авдаг ялаа аваад явах ёстой.

Бичлэгийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү!

 Ц.Нямдорж: Би та нарыг дагаж шоронд орж чадахгүй

 - Та бүхэнд хоёр асуудлаар мэдээлэл хийе гэж бодсон юм. 2011 оны 12 сараас эхлээд Төмөр зам барих болоод 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нямдорж садаа болж байна, ажил хийлгэхгүй байна гэсэн яриаг тэр үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан Баттулга удаа дараа хийж сонин хэвлэлд ярилцлага өгсөн. Хамтарч нэг Засгийн газарт байж буруу зөрүү юмны хойноос тайлбар хийгэд яахав дээ гэж нэг хэсэг тэвчсэн. Засгаас гараад явсных нь дараа хойноос нь чулуу шидэж яахав дээ гэж бас нэг хэсэг тэвчлээ. Ингээд нийт дүнгээрээ 4 сар орчим энэ яриаг тэвчиж өнгөрүүлсэн. Энэ хоёр асуудлаар бодит мэдээлэл өгөх цаг нь болсон гэж миний бие үзэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа.

 Нэгдүгээрт Төмөр замын асуудлаар:

 Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд гэрээ хийсэн. Якунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж Монгол төрийн Ерөнхийлөгчөөс эхлээд  Баттулга хүртэл бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу явагдаж байсан гэхлээр Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд явагдаж байсан. Засгийн газар дээр хоёр, гурван ч удаа асуудал оруулж ирж түлхээд байхаар нь сүүлчийн удаа би тэвчилгүй цаана нь юу хийгээд байгаагаа та нар хэл. Одоо хэлэх цаг чинь болсон гэсэн шаардлага тавьсан. Тавантолгойн лицензийг оросуудад өгөх тухай яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэдгээ хэлсэн. Тэр үндсэн дээр “Монголын төмөр замын дэд бүтэц” гэдэг компани байгуулагдаж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь Орост Элчин сайд байсан Хангай гүйцэтгэх захирлаар нь Оросын Морозов гэдэг хүн томилогдсон юм. Зүй нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоор 15-20-ийн төмөр зам барих ёстой байсан юм. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа Х.Баттулга сонинд ярилцлага өгөхдөө хоёр жилийн дотор энэ төмөр замыг барьж дуусгана гэсэн. Ийм мэдэгдэл хийснийхээ дараа оросуудаас холдсон. Тэгээд сүүлд нь нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй Төмөр зам байгуулах гэрээ гэсэн нууц гэрээ байгуулсан. Монголын талаас Монголын Төмөр зам компанийн захирал Батзаяа гэдэг хүн оролцож Солонгост гэрээнд гарын үсэг зурсан. Ийм зураг нь интернэтэд ч тавигдсан. Ийм юм болсон байна, ямар учиртай юм гэсэн асуултыг тэр үед нь тавихад “Тийм юм болоогүй. Худлаа ташаа мэдээлэл байна” гэж худал хэлээд өнгөрсөн. Ийм гэрээ бодитойгоор байгуулагдсан. 20 хуудас гэрээ байгуулагдсан, Баттулга зөвшөөрч баталсан ийм гэрээ байна. Энэ гэрээ 2011 оны 3 сарын 19-ний өдөр байгуулагдсан. Гэтэл өнөөдөр энэ гэрээг Монголд мэдэж байгаа хүн бараг байхгүй. Засгийн газар ч мэдэхгүй байна. Дөнгөж сая төмөр замын асуудлаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл сонслоо.  Энэ гэрээний төслийг салбарын яам нь, Төмөр замын Хэрэг эрхлэх газар ч мэдэхгүй байна. Ийм гэрээ байгуулагдсан байна материал өг, ямар учиртай юм бэ, хууль зүйн талаас нь үзье гэсэн чинь ийм мэдээлэл байхгүй  гэж худлаа хэлээд материал өгөхгүй байна. Ийм 20 хуудас нууц гэрээ байгаа. Ийм юмнаас шалтгаалаад төмөр замын ажил зогссон. “Монголын Төмөр замын дэд бүтэц” гэдэг компани Хонг Конгод байгуулагдсан гэдэг ч чухам хаана, юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй байна. Оросуудтай Тавантолгойн лицензийг барьцаалж гэрээ хэлэлцээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яамны дэд сайд Монголд ирж ЗТБХБЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгээд тэр дэд сайд маргааш нь буцаж Бээжингийн онгоцны буудал дээр буухад нь л өчигдрийн зурсан санамж бичиг чинь хүчингүй шүү гэдгийг Монголын Элчин сайдын яамныхан мэдэгдсэн. Төмөр замын ийм ил далд гэрээнүүдээс болж Монгол Хятадын харилцаа туйлын түвэгтэй байдалд орсон. Одоо Тавантолгойн гэрээнд дээр гацчихаад байгаа нь яг энэ ажилтай холбоотой юм. Шалтгаан нь Нямдорж саад болоод байгаа юм биш. Ийм хууль бус үйл ажиллагаанууд явагдаад байсан учраас би Засгийн газрын хуралдааны үеэр “Та нар ажлаа монгол төрийн хуулийн дагуу явуулах ёстой шүү. Хууль зөрчиж олон ажиллагаанууд хийгдэж байна. Хууль зөрчих юм бол эргээд Засгийн газар, асуудал хариуцсан сайд, албаны хүмүүс эвгүй байдалд орно шүү. Наадах чинь асар өндөр өртөгтэй төсөл. Үүнийгээ тендер шалгаруулж явуулдаг шугамаараа явуулаарай гэж хэлээд дийлээгүй, ийм юмнууд хийгдсэн. Тэгээд сүүлд нь бензин нь дуусаад ирэхлээр Нямдоржоос болж төмөр замын ажил гацсан гэдэг худал мэдээлэл тарааж амиа хаацайлж байгаа явдал гэдгийг хэлье. Миний яриад байгаа 20 хуудас гэрээнд эхлээд Чойбалсан хүртэл 1100  км төмөр зам тавина, нэг км төмөр замын өртөг нь 2,1 саяас 2,5 сая доллар байна гэсэн тооцоог хийсэн байна. Ийм дайны өртөгтэй ажлыг тендергүйгээр, тэгээд гэрээг нь нууцаар байгуулаад хийх тухай асуудал ардчилсан Монголд байхгүй. Засгийн газраас нуудаг, яамнаасаа нуудаг, агентлагаасаа нуудаг ийм зүйл хэрхэвч байж таарахгүй. Хоёрдугаарт  тэр гэрээнд зааснаар Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр замын төсөл амжилттай хэрэгжих юм бол хоёрдугаар ээлжинд Гашуунсухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам тавина гэсэн заалт оржээ. Ингэж тооцох юм бол лав л миний үед Гашуунсухайт, Нарийнсухайтаар төмөр зам тавигдахгүй нь ээ. Би хувьдаа бол  Гашуунсухайт Нарийнсухайтын төмөр замыг нэн яаралтай тавих ёстой гэсэн хатуу байх суурьтай. Засгийн газрын хуралдаан болгон дээр би энэ тухай ярьж байгаа. Ийм хэмжээний нүүрсийг машинаар ачих асуудал байхгүй шүү. Ямар ч автозам бариад нэмэр байхгүй. Тийм ч учраас энэ асуудлаа Засгийн газрын хуралдаанд хурдан оруулж ир гэдэг. Оруулж ирдэггүй байсан нь энэ нууц гэрээнд оршино оо.

 2008 онд С.Баяр  Ерөнхий сайд байх үед  ГашуунСухайт  чиглэлийн 240-оод км, Нарийнсухайт  чиглэлийн  45 км зам тавих зөвшөөрөл олгогдоод холбогдох компаниуд гэрээгээ байгуулаад, туузаа хайчлах гэж байхад нь таслан зогсоосон. Таслан зогсоосон үндсэн шалтгаан нь Тавантолгойн ордын үндсэн лицензийг бусадтай хамтран ашиглах, үүнийгээ далимдуулж  Төмөр зам барьсан нэр зүүх зэрэг улс төрийн шалтгаанаар энэ ажил зогссон. Тэгээд энэ асуудлыг ил яриад эхлэхээр Ц.Нямдорж 300 машин урагшаа явуулж, зам зогсоолоо гэсэн яриа гаргаад эхэлсэн.

 Хоёрдугаар асуудал нь Орон сууцны хөтөлбөрийн тухай:


    100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар зүтгэж байгаа нь үнэн. Харин би энэ асуудалд ямар нэг саад учруулааагүй гэдгийг хатуу хэлье.

    Ярьж байгаа юм нь дахиад л хуулийн асуудал. Х.Баттулгын орон тооны бус хуулийн зөвлөх Ууганбаяр гэдэг хүн урагшаа явж, 300 сая ам.долларын зээлийн гэрээнд оролцсон байдаг.  Энэ мөнгөөр Шинэ яармаг гэдэг хороолол барихаар болж,  Монголын талын оролцогч нь энэ Ууганбаярын хувийн компани болох “UB” гэдэг компани болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл сайдын зөвлөх хүн урд очиж яриа хэлэлцээ хийгээд, тэгээд тэр гэрээндээ монголын талын компани нь минийх гэж гэрээ хийгээд ийм шийдвэр гаргуулсан байдаг. Үүнийг нь би эсэргүүцсэн. З00 сая ам.долларын гэрээ байгуулах гэж байгаа бол хуулийн хүрээнд,  тендер шалгаруулах журмаар явуул, шударга байцгаая л даа гэдэг асуудлыг тавьсан. Ерөнхийлөгч шударга байцгаая гэдэг биз дээ.

    Яриан хэлэлцээ хийсэн хүн нь өөрийн хувийн компаниа хэрэгжүүлэгч болгоод ирж байгаа нь хуулинд харш гэдэг асуудлыг  л тавьсан хэрэг.
Ийм зүйлүүд болоод төлөвлөсөн эдгээр ажлууд гацчихаад байна.  Мөн энэ компани нь Хөгжлийн банкны тавьсан шаардлагыг биелүүлж, аудитын шалгалт хийлгээгүй гэдгийг Хөгжлийн банкныхан нотолсон. ЗТБХБЯ-наас  ирсэн олон удаагийн бичигт хууль журмын дагуу ажлаа хийгээрэй, та нар хууль зөрчиж байна, боловсруулалт нь шаардлага  хангахгүй байна, хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгээ орох гэж байна шүү , үүнийгээ болиорой гэдэг асуудлыг тавьсан. Төр хууль хоёр мөнх шүү, хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, би та нарыг дагаж шоронд орж чадахгүй, хуулийн дагуу ажилла гэдэг ганцхан зарчмыг л би ярьсан.

    Тухайлбал, төмөр замын төслийг Миханзе гэдэг компаниар хийлгэж, түүний зардалд 15 сая орчим ам.доллар төлнө гэсэн бичин баримт бүрдүүлээд Хөгжлийн банкинд өгсөн байдаг.  Тэр 15 сая ам.доллар дотор 2.5 сая ам.долларыг Баттулгын зөвлөх Ганбатын компанид өгөхөөр тусгасан байдаг. Хуулийн зөвлөгөө өгсөн гэдэг шан харамж юм байх. Би үүнийг болохгүй гэж байгаа. Ямар гээч өртөгтэй хуулийн зөвлөгөө юм, яахаараа сайдын зөвлөх нэртэй хүн үүнийг тендергүйгээр авдаг юм, өөр хуулийн зөвлөгөө өгдөг компани байгаагүй юм уу гэдэг асуудлыг л тавьсан. Одоо тэр Шинэ яармаг орон сууцны хорооллын тоон дотор маш сонин зүйлүүд их бий. Би үүнийг өөрөө зохиож яриагүй шүү гэдгийг хэлье. Хөгжлийн банкаас Сангийн сайд асан С.Баярцогтын  нэр дээр ирүүлсэн албан бичигт үндэслэн ярьж байна. Эхлээд 6500 айлын орон сууц гэж байснаа, хөгжлийн банкинд очиж баталгаа гаргуулах үед 3995 болж буурсан. Сая Сангийн сайд өмнөд хөршид айлчлах үед нөгөө  UB групп нэрээ солиод New yarmag project болж, нөгөө тоо нь 3660 болсон байх жишээний. Дахиад 300 орон сууц нь алга болсон.

    Эдгээр шалтгаанаас болж ярьж байгаа асуудлууд гацаад байна. Хөгжлийн банкны  ТУЗ-ын дарга Батжаргалаас Сангийн сайд асан С.Баярцогтод ирүүлсэн албан бичигт эдгээр фактууд байна. Та нарт өгье. Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх гээд  санхүүгийнхээ 3 жилийн тайланг хуулийн дагуу гаргаж өгнө үү гэсэн шаардлагыг тавьсан чинь гаргаж өгөлгүй байсаар сүүлдээ нэрээ өөрчлөөд,  орон сууцныхаа тоог багасгаад өөр нэртэй нэг эзэнтэй компани болоод орж ирж байна.

    Би олон хамтарсан Засгийн газарт ажиллаж байсангүй.  Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд суудаг. Ядаж Засгийн газар нь луйвар хийдэггүй байх, хууль биелүүлдэг байх   ёстой гэж би хатуу боддог.

    Ийм хууль бус зүйлүүд явагдаад байсан учраас би байр сууриа хатуу илэрхийлж байсан гэдгийг хэлье.   Ууганбаяр болон Ганбат гэдэг хүмүүсийн Х.Баттулгын зөвлөхөөр томилогдсон тушаалууд энд байна. Эдгээрийг төр олон нийтэд мэдээлэх цаг болсон гэж бодож байна. Цаашид ийм зүйл төр засагт байж хэрхэвч болохгүй гэж бодож байна. Ажил хохироож байна, улс хоорондын харилцааг хохироож байна, ил далд зувчуулалт явагдаж байна. Ийм л учиртай юм. Албан ёсоор энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах биз дээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (182.160.49.239)
    ÍßÌäÎÐÆÎÎ ØÎÐÎÍä ÎÐÎÕÎÎÑÎÎ ªÌͪ ªªÐÈÉêª ....
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • jargal (182.160.54.189)
    GERIIN KHOROOLOLIIN KHOTin YNDSEN IRGEDIIG UNEGUI BAIRAND ORUULVAL YAASAN YUM BE TER KHEMJEENII MONGIIG KHEDKHEN KHUMUUS ZAVSHAJ BAIGAA YUM BISH UU
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • jargal (182.160.54.189)
    odoo boloo bishyy
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.170.81.242)
    nyamdorj bol ugaasaa hogiin shaar shdee ochnoon jil tejeelgeed bayjaad bga bzde bid naraar
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • НЯМАА (103.11.192.34)
    АРД ИРГЭД ЯЛИХГҮЙ ХЭРҮҮЛ ХӨӨЦӨЛДДӨГ УЛС ТӨРЧДӨД ДУРГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. АРДЧИЛСАН НАМЫХАН ХОВ ЖИВ ХӨӨЦӨЛДӨХДӨӨ ГАРГУУД ЮМ
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • наран (103.11.192.34)
    харин тийм Байшингаа барьчихаад буцаагаад нурааж байгаа хүүхэд шиг л юм.
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин (103.11.192.34)
    Баттулын яриа үнэмшилгүй, ард иргэдийг төөрөгдүүлж байгаа юм шиг санагдлаа
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.109.30)
    ЗГХЭГ-ын дарга Ч. Хүрэлбаатар гэж төрөөс төрсөн тэрбумтныг сайн шалгах хэрэгтэй. Энэ лалар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа асар олон тендерийг будлиантуулж маш их мөнгө луйвардсан гэдгийг олон хүн мэднэ.
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • 111 (202.21.106.0)
    naymdorj shorondoo yavaachee uheech
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин (49.0.160.138)
    Ер нь улс нь бодлогоо гаргаж түүний дагуу ажил нь явах ёстой биз дээ. Тэр ерэн хувийг нь авсан улсын ажил яагаад явахгүй байгааг л Баттулга яриад байх шиг байх юм. Хувийн компаний хийсэн ажил гээд л дарга сайд нар нь яриад байх юм. Тэнд монгол хүмүүс ажиллаж байна, энэ тэр гээд л. Хувийн компани хүмүүс ажиллуулахгүй мөнгө олох уу. УЖлс бодлогынхоо дагуу хэнээр ажлаа хийлгэх нь падгүй. Харин олсон ашиг нь ард түмэнд хүртээлтэй байх ёстой бишүү. Энэ чинь зүгээр энгийн л ойлголт шүү дээ. Баттулга энгийн юм л ярьсан байна. Ярьж ч байна. Энержи ресурс-ийнхэн ч ханаж цадна гэж байхгүй юм даа хөөрхий.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ бол сонгууль сонгууль өөр юу ч биш за
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • хүн (203.91.119.100)
    амьдрал мэддэг хөдөөний ,санхүүгийн мэдлэгтэй, хүмүүсийг өрөвдөж мэддэг, зоригтой юумийг шийдэж чаддаг,шудрага,шуналгүй хүмүүсийг сонгомоор байна да, эсвэл ээлжээр гарч амдралуудаа дээшлүүлсэн ч шудрага юум уу да.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • хүн (203.91.119.101)
    амьдрал мэддэг хөдөөний ,санхүүгийн мэдлэгтэй, хүмүүсийг өрөвдөж мэддэг, зоригтой юумийг шийдэж чаддаг,шудрага,шуналгүй хүмүүсийг сонгомоор байна да, эсвэл ээлжээр гарч амдралуудаа дээшлүүлсэн ч шудрага юум уу да.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • хүн (203.91.119.100)
    амьдрал мэддэг хөдөөний ,санхүүгийн мэдлэгтэй, хүмүүсийг өрөвдөж мэддэг, зоригтой юумийг шийдэж чаддаг,шудрага,шуналгүй хүмүүсийг сонгомоор байна да, эсвэл ээлжээр гарч амдралуудаа дээшлүүлсэн ч шудрага юум уу да.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • OOGII (203.91.119.101)
    KHOTOD BAIGAA GERIIN KHOROOLOLIIN AILUUDIIG UNEGUI BAIRAND ORUULVAL YAASAN YUM BE TER KHEMJEENII MONGIIG KHEDKHEN KHUMUUS ZAVSHAJ BAIGAA YUM BISH UU
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • gANAA (203.91.119.101)
    KHOOROHDOO YUGAA BULAASTALDAAD BAIDAG YUM ULS ORON, ARD TUMNIIKHEE ERKH ASHGIIG BODOJ BAINA UU UGUI YU GEDGIIG CHINI KHUMUUS YLGADAG BOLSON SHUU DEE. ODOO KHUURTAGDAAD BAIDAG TSAG ONGORSON BAIKHAA. KHERELDEJ BAIKHAAR TER IKH MONGOO ARD TUMENTEEGEE KHUVAAJ IDEEREI DE. YDARSAN ARD TUMNEE BODDOG KHUN CHANARTAI KHUMUUSIIG IKH KHURALD SONGOKH NI DEER YUM UU
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Хүн (202.21.111.26)
    Баттулгын бий болгосон 100 мянган айлын орон сууцаар харин Монгол ардын нам сонгуулийн шоугаа хийж байна. Бас Хөгжлийн банк нь Баттулга сайдыг мөнгөө өгөөч төмөр замаа баръя гэхэд мөнгө байхгүй гээд байснаа яахаараа сонгуулийн өмнө гэнэт 580 сая доллар босгоод ирэвээ. Хүлээж хүлээж байгаад Баттулгыг засгаас гарахаар өөрсдийгөө сурталчилах гэж хийж байгаа сонгуулийн шоу. 100 мянган орон сууц, төмөр зам 2 бол Баттулга болон Ардчилсан намын бүтээн байгуулалт шүү. Монгол ардын намыхан өөрсдөө юм сэтгээд хийгээч
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • хүн (202.21.111.26)
    100 мянган орон сууц, төмөр зам гэдэг юмыг Х.Баттулга сайд л гаргаж ирсэн ш дэ. Энэ бол маш том бүтээн байгуулалт, Баттулга сайдаас өөр хэн ийм том төсөл хөтөлбөр ярьсан юм бэ, яръя ч гэсэн оюуны потенциал нь хүрэхгүй юм чинь. 100 мянган орон сууц барьлаа гэхэд Баттулга эндээс ямар ашиг авах юм бэ харин тэнд орсон 100 мянган залуу гэр бүл энэнээс хожих байх, Нямдорж бол ард түмэнд хэрэгтэй ийм бүтээн байгуулалт сэтгэж ч чадахгүй, тэгье ч гэж бодохгүй. Баттулга сайд бол Нямдоржийн хажууд хийсэн юмтай хүн шүү
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • zg (202.9.40.137)
    huuli guuli bolson doo ogtsroh bagadna shorond suuh hun dee yaj ichihgui bi shorond suuhgui gej helj chadaj bainaa
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (77.237.3.28)
    Nyamdorj ali deer yed xuuli orondoo zassanaara shorond yavax bsn yum. Odoo bolij yz, nygel nydeere garna gdg chin bolno shyy.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.92.4)
    үнэн байдал ийм л байна
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.92.4)
    Нямдорж өөдтэй л байсын бол өдийд манай улс хөгжөөд, хууль дүрэм гэж ягштал мөрдөгдөж байна биз дээ айн. гэтэл одоо нохой хуцахын чинээ тоохгүй ээ чиний үгийг
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.92.4)
    яаг үнэн
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.92.4)
    Нямдорж чи хүссэн хүсээгүй шорон руу явах хүмүүсийн тэргүүн эгнээнд жагсаж байгаа. сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, нүгэлээ сайн наманчил
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • sanaa (202.179.11.58)
    jenko battulga bol nyamdorjtoi hari nyamdorjoo chi tiim l sain uym bol kompani baiguulaad jenkotoi orsoldooch chi muu chadahguildee uhaan chini dutna zaa
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • sanaa (202.179.11.58)
    jenko battulga bol nyamdorjtoi hari nyamdorjoo chi tiim l sain uym bol kompani baiguulaad jenkotoi orsoldooch chi muu chadahguildee uhaan chini dutna zaa
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • sanaa (202.179.11.58)
    jenko battulga bol nyamdorjtoi hari nyamdorjoo chi tiim l sain uym bol kompani baiguulaad jenkotoi orsoldooch chi muu chadahguildee uhaan chini dutna zaa
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • sanaa (202.179.11.58)
    bi hezeech nyamdorjid itgehgui chi mongold uy hiisen be jenko bol chinii derged jinhene eh oronch manai undesnii horongoton shuu
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Нямдорж ингээд л 1,1 хүнтэй ДУЭЛ дээд л яваад байхымаа. Их л олон нууц мэддэг нөхөр юмаа даа
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
    • me
      Harin tiin, hun bolgonii nuutsiig meddeg baij duugui yavj bgaad uuriiguu umuuruh bolhooroo l gargaj irdeg. Shudarga yum bol turuuleed bulhaig ni ilchleed uguhgui yasiin be, tegeed
      2012 оны 03 сарын 22
  • Зочин (124.158.75.10)
    Энэ 2 яагаад байгаан. Дайн зарлацымуу хаашаа ийн.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin (124.158.67.89)
    nyamdorjiin vgend itgeh hvn mongold bgaa yu. muu menget novshiig buudah yumsan. mongoliin olon ard enenii vhehiig hvsej bgaaa
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • bek (2.132.158.156)
    Hoorhii min ih l shunaltai menget bgaa yum hehe
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.18.137)
    nyamdorj ueiin ued luivarchidtau l hamt ih hurdald suuj baisan bizdee.odoo bolio
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    6 цаг 7 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Өчигдөр 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Өчигдөр 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Өчигдөр 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 15 цаг 25 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • "Бууж мордох хорвоо"
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК