Д’Антонигүй “Нью Иорк Никс” багийнхан тун сайн тоглолт хийж эхэллээ. Анх Амаре, Энтони, Чандлер гэсэн их гурвалыг бүрдүүлснээр аваргын төлөө тоглох баг гарч ирлээ гэж олон хүмүүс үзэж байсан.

Д’Антонигүй “Нью Иорк Никс” багийнхан тун сайн тоглолт хийж эхэллээ. Анх Амаре, Энтони, Чандлер гэсэн их гурвалыг бүрдүүлснээр аваргын төлөө тоглох баг гарч ирлээ гэж олон хүмүүс үзэж байсан. Гэвч тэд олны хүлээсэн шиг тоглолтыг гаргаж чадахгүй л байв. Энэ явдалд багийн удирдлагууд өөрчлөлт хийж үндсэн дасгалжуулагч Д’Антониг ажлаас нь чөлөөлж туслах дасгалжуулагч Вүүдсэнийг томилсон. Вүүдсэн багаа удирдсанаас хойш таван тоглолт хийсэн бөгөөд тав дараалсан ялалт байгуулаад байна. Өнөөдөр тэд залуу, хүчтэй бүрэлдэхүүнтэй “Филадельфи 76” багтай тоглосон бөгөөд талбай дээр нь 82:79 гэсэн оноогоор буулгаж авлаа. Их гурвал учраа олж эхэлж байна шүү. Дээрээс нь шинэхэн “од” Жереми Линий сайн тоглолт үргэлжилсээр.