Өчигдөр 13.00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Баянгол" эмнэлгийн урд баригдаж буй барилга дээрээс хүн унаж нас барлаа.

Өчигдөр 13.00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Баянгол" эмнэлгийн урд баригдаж буй барилга дээрээс хүн унаж нас барлаа. Иргэдийн хэлж буйгаар талийгаач долоон давхраас унаж амиа алдсан байна. Хохирогч 20-25 насны залуу байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус барилга "Мобэл" компанийн барилга аж. Түүнийг яагаад амиа алдсаныг тодруулахаар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Чимэг