NBA-ын шилдэг багуудын нэг “Л.А.Лейкэрс” өөрийн бүрэлдэхүүндээ эрс шинэчлэл хийсэн билээ. Багийн удирдлагууд ирээдүйгээ бодон залуу тоглогчдийг эгнээндээ нэгтгэж хуучин, ахмад тоглогчдоо явуулсан.

NBA-ын шилдэг багуудын нэг “Л.А.Лейкэрс” өөрийн бүрэлдэхүүндээ эрс шинэчлэл хийсэн билээ. Багийн удирдлагууд ирээдүйгээ бодон залуу тоглогчдийг эгнээндээ нэгтгэж хуучин, ахмад тоглогчдоо явуулсан. Улирлын эхэнд өөрсдийн болоод NBA-ын гилдэг зургаа дахь тоглогч Ламар Одомыг Далласт өгсөн бол сүүлийн солилцооны цонхоор таван удаагийн аварга Деррик Фишерийг “Хьюстон Рокетс”-т өгсөн. Харин Фишер Рокетсоос гэрээгээ худалдан авч чөлөөт агент болсон. Энэ үед бүсийн шилдгүүдийн нэг залуу бүрэлдэхүүнт “Оклахома Сити Тандер” баг түүнийг өөрийн болголоо. Оклахомагийн холбон тоглогч Рассел Уэстбрүүкийг орлон тоглох хэд хэдэн тоглогч байгаа ч түүний туршлага хэрэг болох нь ойлгомжтой.