Францын шигшээ багийн төвийн тоглогч Рони Туриаф энэ улиралд “Вашингтон Визардс” багийн өмсгөлтэй гэмтлийн улмаас дөрөвхөн тоглолт хийгээд байх үед нь сүүлийн солилцооны цонх хаагдах өдөр “Денвер Наггетс” баг руу явуулсан юм.

Францын шигшээ багийн төвийн тоглогч Рони Туриаф энэ улиралд “Вашингтон Визардс” багийн өмсгөлтэй гэмтлийн улмаас дөрөвхөн тоглолт хийгээд байх үед нь сүүлийн солилцооны цонх хаагдах өдөр “Денвер Наггетс” баг руу явуулсан юм. Харин гэмтэлтай байгаа түүнийг Денвер эгнээндээ байлгахыг хүсээгүй бололтой чөлөөт агент болгосон юм. Энэ үед харин төвийн тоглогч хайсаар байгаа “Майами Хит” түүнтэй гэрээ хийхэд ойрхон болж, бичиг цаасны ажилдаа орсон гэнэ. Гэмтэлтэй Туриаф Хитийнхэнд тус болж чадах болов уу?