Шатахууны үнийн хөөрөгдлийг хянаж, зохицуулж чадаагүй гэж ажлаасаа чөлөөлөгдсөн Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга асан Д.Мандах ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилогджээ. Мөн Засгийн газрын говийн бүс нутгийг хариуцсан бүрэн эрх төлөөлөгч Д.Батбаатарын оронд “Сити такси” компаний захирал, Өмнөговь аймгийн намын хорооны дарга Ц.Сүхбаатарыг ажиллууллахаар болсон байна. Д.Батбаатар урьд нь Монгол улсын ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан, УИХ-ын Тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн байсан юм.