Тохижолт үйлчилгээний компаний зам, талбай цэвэрлэдэг ажилчдын цалинг
энэ сараас нэмж байгаа тухай Улаанбаатар хотын захирагчийн албанаас
мэдээллээ.

Тохижолт үйлчилгээний компаний зам, талбай цэвэрлэдэг ажилчдын цалинг энэ сараас нэмж байгаа тухай Улаанбаатар хотын захирагчийн албанаас мэдээллээ. Нийт 260 ажилтны цалинг 400-500 мянган төгрөг болгож нэмэхээр 1,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Гадаа дулаарч байгаа тул ирэх дөрөв, тавдугаар сарыг их цэвэрлэгээний сар болгон зарласан байна. Тиймээс ТҮК шинэчлэлт хийж хог тээвэрлэгч машины тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон аж.