Нөгөөдөр буюу энэ сарын 24-ний өдөр Ховд аймгийн Ховд хотод баруун бүсийн аймгуудын Ард Түмний Их хурилдай болно.

Нөгөөдөр буюу энэ сарын 24-ний өдөр Ховд аймгийн Ховд хотод баруун бүсийн аймгуудын Ард Түмний Их хурилдай болно. Тус хурилдайд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймгийн 500 гаруй иргэд, төлөөлөгч оролцох аж. Хурлыг зохион байгуулагчдад баруун бүсийн аймгуудын иргэдээс “Баруун бүсийн аймгуудын их хурилдайд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарыг заавал ирж оролцуулна уу, Баруун бүсийн аймгуудад тулгамдаад байгаа нэн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар тэдний сонорт хүргэмээр байна” гэсэн саналыг ирүүлсэн аж. Улс төрийн гуравдагч хүчин болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр баруун аймгийнханд нэлээн эрэлттэй байгаа бололтой.
Б.Чимэг