“Алтаргана-2012” наадамд манай улсаас 600 гаруй төлөөлөгч оролцоно

Хоёр жилд нэг удаа зохиогддог, “Алтаргана-2012” наадам энэ оны долдугаар сарын 20-22 өдрүүдэд ОХУ-ын Агийн Буриадад болох гэж байна. Энэ талаар өчигдөр “Буриадын сан”-аас мэдээлэл хийсэн юм. Энэхүү наадмын хүрээнд 20 орчим уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээ болох аж. “Алтаргана-2012” наадамд манай улсаас 600 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний визний асуудал дээр ОХУ-аас хөнгөлөлт үзүүлэх болсон байна.