Байгууллага хамт олны нэг үүрэг бол нийгмийн хариуцлагаа
ухамсарлаж, нийгэмд тустай, хүмүүсрүү хандсан төрөл бүрийн сайн үйлс
бүтээх, оролцох явдал байдаг билээ. Иймээс манай сургуулийн багш
ажилчид, сурагчид хамтран гуравдугаар сарын 18-нд Монгол цэргийн баярын
өдрийг тохиолдуулан сүүн сэтгэлийн илэрхийлэл болгон Төв аймгийн
Батсүмбэр сумын

Байгууллага хамт олны нэг үүрэг бол нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгэмд тустай, хүмүүсрүү хандсан төрөл бүрийн сайн үйлс бүтээх, оролцох явдал байдаг билээ. Иймээс манай сургуулийн багш ажилчид, сурагчид хамтран гуравдугаар сарын 18-нд Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан сүүн сэтгэлийн илэрхийлэл болгон Төв аймгийн Батсүмбэр сумын өндөр настны асрамжийн газрын азай буурлуудад хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолт хийн, сэтгэлийн бэлэг өргөөд ирлээ. Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэн бидний хойч ирээдүй болсон сурагчдад маань хүмүүжлийн ач холбогдолтой, ухаарал хайрласан сайхан үйл ажиллагаа болж өнгөрчээ.