Өнгөрсөн мягмар гаригт Дорноговь аймагт төрсөн эхийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Тус аймгийн Сайншанд сумын нэгдүгээрт багт оршин суух 26 настай эрэгтэй У ээж болох 48 настай С-ийг дөрвөн удаа хутгалан хөнөөсөн байна.

Өнгөрсөн мягмар гаригт Дорноговь аймагт төрсөн эхийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Тус аймгийн Сайншанд сумын нэгдүгээрт багт оршин суух 26 настай эрэгтэй У ээж болох 48 настай С-ийг дөрвөн удаа хутгалан хөнөөсөн байна. Эхийгээ хөнөөсний дараа хашаандаа хамт байдаг ээжийнхээ эгч, дүү нартаа энэ тухайгаа хэлжээ. Улмаар тэд болсон асуудлыг нуухын тулд гэр орныг нь цэвэрлэн, цусыг нь угааж цэвэрлэсэн байна. Харин цогцсыг нь У-г өөр газарт нуухыг оролдсон аж. Хэргийг ул мөрийг балласан учир аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Батбаяраар удирдуулсан ажлын хэсэг бүхэл шөнөжингөө эрэн сурвалжилж байж илрүүлсэн байна. Тэрээр мөрдөн байцаалтын явцад “Ээж согтуу орж ирээд агсам тавьж, үглэж яншаад байхаар нь хутгалсан” хэмээн мэдүүлжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Чимэг