
Монгол орныхоо хөдөө нутгаар тойрон аялал хийж байгалийн судалбар бүтээлүүдээ хийж байхдаа зураач нар өөрсдийн зургийг сонирхогч найз Ж.Одтой ярилцаад Европоор аялж уран бүтээл туурвих санаагаа олжээ. Ингээд 2011 оны 10 сард энэ төлөвлөгөө нь биелэлээ олж нэг сарын турш Европын баруун хэсгийн орнууд болох Герман, Франц, Итали, Бельги, Швейцарь, Голланд, Австри зэрэг орнуудаар аялсан байна. Тэд урлагийн агуу түүхтэй нийслэлүүдээр явж өөрсдөдөө төрсөн сэтгэгдэлээрээ маш олон тооны судалбар ажлууд хийсэн байна. Зураачдын аялж байх хугацаандаа газар дээр нь зурсан тэмдэглэл, эскиз, судалбараас бүрдсэн шинэхэн бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнд гаргах юм байна.