
Элизабет Батишев “Бамбарууш” нэртэй 92 дугаар бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч. Тэрбээр “Бид оффисын бүх програмууд дээр ажилладаг. Мөн компьютер дээр кино хийж фотошоп дээр ажиллаж чадна. Бид интернетээс хэрэгтэй мэдээлэл болон зургуудаа хайж олдог” хэмээн ярьж байна.
Тэр энэ бүх мэдлэгийг өөрийн дуртай шинжлэх ухааны хичээлээсээ олж авчээ.
“Бамбарууш” бага сургуулийн сурагчдаас Элизабет л ганцаараа мундаг нь биш. Учир нь сурагчид нэгдүгээр ангиасаа л бүгд компьютер дээр ажиллаж эхэлдэг аж.
Сургуулийг орчин үеийн техник, технологиор хангах, хангамжийг багш сурагчдын хэрэглээ болгох нь боловсролын шинэ стандартын нэг чухал шаардлага юм.
Д.Идэр