Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гадаадын 18 иргэн манай улсад гэмт хэргийн халдлагад өртсөн байна.

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гадаадын 18 иргэн манай улсад гэмт хэргийн халдлагад өртсөн байна. Мөн БНХАУ-ын долоо, ОХУ-ын хоёр, Солонгосын долоо, АНУ-ын нэг иргэн тус бүр гэмт хэрэгт холбогдсон байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үедээ захиргааны зөрчилтэй байсан 14 гадны иргэн бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл дээрх иргэд урьд нь ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдсон байжээ. Тухайлбал, Хятадын найм, Солонгосын хоёр иргэн гэмт хэрэгт холбогдох үед нь шалгахад тэд манай улсад урьд нь гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон байна.
Б.Чимэг