Дэлхийн байгаль хамгаалах сан өөрийн санхүүжилтээр байгуулсан СИТИ сантай хамтарч Тувад ногоон бизнес хөгжүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ.
Тэд 2011 онд Алтайн бүгд найрамдах улсад эхлүүлсэн “Байгальд ээлтэй бизнесийг дэмжих хөтөлбөр”-өө өргөжүүлж энэ жил Тувад хэрэгжүүлэхээр болсон аж.
2011 онд Алтайд хэрэгжүүлсэн туршилтын төслийн хүрээнд гар урлал, хүнсний ногоо, цэцэрлэгжүүлэлт, зөгийн үржүүлэг, хувцас үйлдвэрлэл, мод, чулуу, яс, керамик болон эсгийгээр хийсэн бэлэг дурсгалын зүйлс, эко аялалын төслүүдийг дэмжсэн байна.
Туршилтын хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй бизнес төлөвлөгөө хүлээн авч, 30 шилдэг төслийг шалгаруулан 1.3 сая рублийн санхүүжилт олгожээ. Мөн 850 хүнийг сургалтад хамруулж, 50 гаруй ажлын байр бий болгосон хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан мэдэгдсэн байна.
2012 онд Тувад эхлэх ногоон бизнесийг дэмжих хөтөлбөрөөр эко аяллын бизнесийн төслийн уралдаан зарлан ялсан төслүүдийг ивээн тэтгэж, 500 гаруй хүнийг сургалтад хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Д.Идэр