
Тус компани цамхгийг нураахдаа хүрзээр шороог нь буулгаж, их хэмжээний тоосжилт үүсгэн орчныг бохирдуулсан учраас “МУИС-ийн II байрны арын хог уул овоо шиг боллоо” гэх гомдол оршин суугчдаас иржээ.
Уг мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар дээр нь очин шалгалт хийсэн байна. МХЕГ Тус компанид барилгыг шороо хийсгэхгүйгээр усаар шавшин нурааж, гарсан хог хаягдлыг тухай бүр цэвэрлэж байх үүрэг өгсөн байна. Мөн Сүхбаатар дүүргийн ТҮК-ыг цаг тухайд нь сургуулийн ойр орчмын хогийг цэвэрлэхийг үүрэгджээ.
Д.Идэр