Өнгөрсөн сард Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хэд хэдэн яамны
төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга нарыг сонгон
шалгаруулах хүсэлт гаргасан.

Өнгөрсөн сард Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хэд хэдэн яамны төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулах хүсэлт гаргасан. Үүний дагуу өнөөдөр Төрийн албаны зөвлөл хуралдаж шалгалтанд тэнцсэн хүмүүсийн нэрсийг зарлалаа. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батхишиг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Түмэндэмбэрэл, УБЕГ-ын даргаар Л.Амарсанаа, Авто тээврийн газрын даргаар П.Дэлгэрнаран нарыг шаардлага хангасан гэж үзсэн аж. Харин Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байгаа Г.Манлайжавыг төрийн албан хаагчийн шалгалтанд оруулах шаардлагагүй гэж үзсэн байна.