Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Лүн, Эрдэнэсант, Баянчандмань, Өндөрширээт сум, Хан-уул дүүргийн Био комбинат зэрэг газраас мал хулгай хийж байсан бүлэг этгээдүүдийг хорьжээ.

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Лүн, Эрдэнэсант, Баянчандмань, Өндөрширээт сум, Хан-уул дүүргийн Био комбинат зэрэг газраас мал хулгай хийж байсан бүлэг этгээдүүдийг хорьжээ. Сэжигнүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд иргэдийн 24 тооны үхэр, таван тооны адуу нийт 29 тооны бод малыг удаа дараагийн үйлдлээр хулгайлан бэлчээр дээр нь шулж махыг борлуулж байсан байна. Сэжигтнүүд цагаан өнгийн "Соната"-2, хар хөх өнгийн "Соната"-2 маркийн авто машинуудыг ашиглан хулгайлж байжээ. Хэргийг Төв аймгийн харьяат урд нь 2007 онд Эрүүгийн хуулийн 145.2-р 2 жил 8 сар хорих ял эдэлсэн А, 2005 онд Эрүүгийн хуулийн 145.2-р 1 жил 6 сарын тэнсэн ялаар шийтгүүлсэн Д, эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Д, М, оюутан М, Эмээлт түүхий эдийн цэгт мах, арьс шир худалдан авдаг М нар бүлэглэн үйлдсэн болохыг Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ. Сэжигтнүүдийг Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьж шалгаж байна.
Б.Золбоо