Энэ сарын 21-22-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд Биокомбинат-Шувуун фабрикийн замд байдаг “Синчи Ойл” компанийн ШТС-д буугаар зэвсэглэсэн хоёр этгээд халдаж дээрэмдсэн тухай мэдээлэл гарсан.

Энэ сарын 21-22-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд Биокомбинат-Шувуун фабрикийн замд байдаг “Синчи Ойл” компанийн ШТС-д буугаар зэвсэглэсэн хоёр этгээд халдаж дээрэмдсэн тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, дээрэм хийсэн этгээдүүд “Марк-2” маркийн автомашинтай явсан бөгөөд тэд ШТС-ын байрд ажил үүргээ гүйцэтгэж байсан хижээл насны нэг эмэгтэй, залуу бүсгүй хоёрт буу тулгаж, тухайн өдрийн орлогыг нь дээрэмдсэн. Мөн унаж явсан машиныхаа банкийг шатахуунаар дүүргүүлж аваад зугтсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар "Синчи Ойл" шатахуун түгээх станцын ажилчдаас тодруулахад “Тийм зүйл болоогүй. Гадуур тийм мэдээлэл гарсан байх юм” гэсэн хариулт өглөө.
Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас тодруулахад “Тийм хэрэг огт болоогүй. Иймэрхүү мэдээлэл гарсны дагуу шалгасан. Тэгэхэд шатахуун түгээх станцынх нь эзэн үгүйсгэсэн. Шатахуун түгээгч нь өдрийнхөө орлогыг орохгүй будилахдаа тэгж худлаа ярьсан юм билээ” гэв.
Б.Чимэг