
Түүний цогцсыг тус амралтын газраас зайдуухан “Сармисны хонхор” уруудаад ТЗ-ийн урд талын бохирын хоолойноос олсон юм. Тухайн үед Нийслэлийн онцгой байдлын газрын аврах салбарын алба хаагчид, дотоодын цэргийн 100 албан хаагч, дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн хайж байсан ч ололгүй гурван сар болсон юм.
Мөн амралтад хамт очсон арав гаруй залуусыг шалгаж байсан ч охины үхэлд хамаагүй гэдгийг тогтоосон байна. Учир нь цогцост хийсэн задлан шинжилгээгээр охин гадны нөлөөгүй нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар түүнийг согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ нүхэнд унаж амиа алдсан хэмээн таамаглаж байгаа аж.
Б.Чимэг