Энэ сарын 24-нд буюу маргааш МҮЭСТО-нд 14 цагаас Баянгол дүүргийн ард түмний их хурилдай болох аж.

Энэ сарын 24-нд буюу маргааш МҮЭСТО-нд 14 цагаас Баянгол дүүргийн ард түмний их хурилдай болох аж. Тус хурилдайд Баянгол дүүргийн 1200 иргэд төлөөлөгч оролцож дүүрэгтээ тулгамдаад байгаа асуудлуудаа хэлэлцэж, түүнээс гарах арга замын талаар хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн тус дүүргийн иргэд сонгогчдын саналыг авч гарч ирчихээд таг дуугүй болцгоосон УИХ-ын гишүүн Д.Энхбат, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нараас амлалтаа нэхэж ирэх сонгуулиар ямар дүн тавих талаараа хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Б.Чимэг