Дархан хотод цас хайлж доороос нь хог хаягдал гарч ирж байгаа аж. Хогноос үүдэлтэй янз бvрийн халдварт өвчний эх үүсвэр гарч байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдлаа ил задгай асгаж байгаль орчныг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа зөрчлийг таслан зогсоох, эрүүл ахуйн аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн цэвэрлэгээг Бямба гарагт зохион байгуулахаар болжээ.
Дархан хотод цас хайлж доороос нь хог
хаягдал гарч ирж байгаа аж. Хогноос үүдэлтэй янз бvрийн халдварт өвчний
эх үүсвэр гарч байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Айл өрх, аж ахуйн нэгж
байгууллагууд хог хаягдлаа ил задгай асгаж байгаль орчныг бохирдуулж,
иргэдийн эрүүл
мэндэд ноцтой хохирол учруулж байгаа зөрчлийг таслан
зогсоох, эрүүл ахуйн аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн
цэвэрлэгээг Бямба гарагт зохион байгуулахаар болжээ.
Нэг өдрийн хугацаанд хотынхоо хог хаягдлаас бүрэн салж чадахгүй ч цасан дороос ил гарсан , нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хур хогноосоо эхний ээлжинд сална гэж тооцож байна. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ууд, орон сууцны нэгдүгээр давхарт үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг цэгүүд, ЕБС, их дээд сургуулиуд орчин тойрныхоо газрын хог хаягдал, цас, мөсний цэвэрлэгээг хийх юм байна. Брак байрууд, эзэнгүй гражууд, гэр хорооллын гудамж талбай, замын хогийг НААҮГ, багийн Засаг дарга нар хариуцжээ. СӨХ-үүд хог цэвэрлэх ажлыг зохион байгуулж, оршин суугчдыг өргөнөөр оролцуулах юм байна. Мөн өдөр эрүүлжүүлэх баривчлах байранд саатуулагдсан иргэдийг цэвэрлэгээнд дайчлах гэнэ. Цуглуулсан хог хаягдыг НААҮГ-ынхан ачих ба энэ өдөр 10 гаруй машин хог зөөвөрлөх юм байна.