Завхан аймаг 2012 оныг “Мэдээллийн
технологийг хөгжүүлэх” жил болгон зарлаад байна. 2009 оноос хойш “Эрин
зууны хөтөч” аяныг гурван тулгуурт бодлогын нэг болгон хэрэгжүүлж ирсэн. Энэ
жилийн хүрээнд Эрин зууны хөтөч аянаа улам өргөжүүлж аймгийнхаа хэмжээнд
5000 ширхэг нетбүүкийг Ерөнхий боловсролын

Завхан аймаг 2012 оныг “Мэдээллийн
технологийг хөгжүүлэх” жил болгон зарлаад байна. 2009 оноос хойш “Эрин
зууны хөтөч” аяныг гурван тулгуурт бодлогын нэг болгон хэрэгжүүлж ирсэн. Энэ
жилийн хүрээнд Эрин зууны хөтөч аянаа улам өргөжүүлж аймгийнхаа хэмжээнд
5000 ширхэг нетбүүкийг Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд өгөх
зорилт тавьж, өгч эхлээд байна. Цагаан сарын өмнө 2000 ширхэг
компьютер хүүхдүүдийн гар дээр очсон бол хоёр дахь ээлжний 1500 ширхэг
компьютер өчигдрөөс эхлэн хүүхдүүддээ очиж эхлээд байна. Эдгээр нетбүүкийн нэг бүрийг 160 000 төгрөгөөр зарж байгаа юм.
2012 онд Завхан аймгийн төв болон хөдөө сумдууд утасгүй интернэтийн
сүлжээтэй болно. Ийнхүү хүүхэд багачууд маань интернэт ашиглаж дэлхийн
хэмжээний мэдлэг мэдээллийг олж авах боломж бүрдэх юм.