Багш сурагчдын олимпиад ирэх долоо хоногт болно

Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд явуулах аймаг, дүүргийн аварга шалгаруулах улсын олимпиад энэ сарын 28-30-ны өдрүүдэд явагдах гэж байна. Олимпиадын сэдвийг БСШУЯ-нд хичээл тус бүрээр томилогдсон дэд хорооныхон боловсруулдаг байна. Олимпиадад сум, дүүргээс шалгарсан шилдэг сурагчид 13 хичээлээр оролцох бол багш нар заах ур чадвараараа өрсөлдөнө.