зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гүндалайгаар нэг, Н.Энхбаяраар хоёр давсан Ц.Нямдорж Х.Баттулгаар гурав давах уу?

2012-3-24
0
ЖИРГЭХ
   Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг зүүгээр хатгах хүмүүс ихэсчээ. “Зүүгээр хатгавал зөрүүлээд тэвэнгээр” гэдэг шиг Ц.Нямдорж сайд олон жил улс төрийн тогоонд чанагдсан болоод ч тэр үү дор дор нь хариу хатгалт хийсээр байх юм. Хуулийг нэвт шувт судалсан гэдэг олны яриа оргүй бололтой.

   Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг зүүгээр хатгах хүмүүс ихэсчээ. “Зүүгээр хатгавал зөрүүлээд тэвэнгээр” гэдэг шиг Ц.Нямдорж сайд олон жил улс төрийн тогоонд чанагдсан болоод ч тэр үү дор дор нь хариу хатгалт хийсээр байх юм. Хуулийг нэвт шувт судалсан гэдэг олны яриа оргүй бололтой. Ямар нэг үндэслэл, баримт гаргаж ирээд л дорно мэдээлэл өгчихнө. Хүмүүсийн мэдэхээр гурван том дайрлагыг ажралгүй давсан нь түүний мэдлэг үү, мэх үү бүү мэд.



Эхний хатгалт Л.Гүндалайгаас.

  
   Л.Гүндалай Ц.Нямдорж нарыг хэзээний харш хүмүүс гэдгийг түмэн мэдэх биз. Одоогоос хэдэн жилийн өмнө Л.Гүндалай Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” хэмээн 45 хуудас материалыг дэлгэж бөөн сенсааци тарьсан. Түүнийх нь хариуд Ц.Нямдорж “чиний архи, спиртийн хэргийг” дэлгэнэ гээд бас л нэлээд шуугианыг дэгдээсэн билээ. Тэдний зөрчил одоо хүртэл үргэлжилсээр байгаа бололтой.
   УИХ-ын ээлжит бус чуулганаар шинэхэн томилогдсон Батлан хамгаалахын сайдыг огцруулах тухай хэлэлцэх үеэр АН, МАН-ын гишүүд талцаж, улмаар өмнөх баримтуудыг сөхөхөд хүргэсэн. Хөвсгөлийн хүчтэй хүү “цахим иргэний үнэмлэхийг хугацаанд нь гаргахгүй гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд зүтгэж байна. Та өнөөдөр өөрөө өөгүй юм шиг ярьж байна. Хууль зүйн сайд байж өрөөндөө хүн боогоод унагаасныг чинь хоёр жилийн өмнө нуугаад өнгөрсөн” гэв.
   Харин хариу барьж сураагүй юм биш Ц.Нямдорж сайд “Цахим иргэний үнэмлэхийг тендергүйгээр авсан нь “Бодь интернэйшнл” /Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшилд байдаг/. Н.Алтанхуяг энэ ажлыг хариуцаж байхдаа 5 сарын хугацаа алдсан. Бас “Бодь интернэйшнл”-тэй бэлдэц нийлүүлэх гэрээ хийсэн ч бэлдэцийн загвараа өөрчлөхгүй бол хэвлэж чадахгүй гэж дахин хойшлуулсан. Ямар ч ажил хийгээгүй байж сайд нь огцорсон байгаа шүү дээ. Ийм юм хийчихээд хүн рүү дайрахаа больцгоо. Хариуцаж байсан сайд, УБЕГ-ын дарга байсан хүмүүс, "Бодь" гээд хувийн эзэмшлийн компаний хариуцлагагүй байдлаас болж ажил хойшилж байна” гээд хардмаар бөгөөд хачин, сонин мэдээ дуулгав. Энэ хэрэг мөн л энэ хавьдаа ингэсгээд намжчихсан.

Хоёр дахь хатгалт экс ерөнхийлөгч Н.Энхбаяраас.


   Хуучны нэг намын журмын андууд, орчин үед дайснууд болоод буй. Нэг нэгнийхээ идсэн, уусан, бохир хөрөнгө, олон тэрбумын хаус, булхай луйврыг ээлжлэн дэлгэж нэлээд шуугианыг дэгдээсэн хэрэг саяхан гарсан. “Би ажлаа өгчихсөн. Ц.Нямдорж ажлаа өг. Хамтдаа шалгуулъя” гэж тулаанд дуудсан Н.Энхбаяр Ц.Нямдоржийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэ ханштай нь мэдэгдэж эхний хатгалтаа дорвитойхон хийж орхилоо.
   “Эхнэр нь насаараа төрийн албан хаагч хийсэн, хүүхэд нь ч мөн төрийн албан хаагч. Ямар орлогоороо дараах өмчтэй болсноо олон нийтэд тайлбарлахыг шаардаж байна” гэж хэлээд Туул голын эрэгт байрлах нэг сая ам.долларын үнэтэй байр, Чингэлтэй дүүрэг дэх Билгүүн уулын энгэрт байдаг 600 мянган ам.долларын гурван давхар хаус, хоёр хүүдээ бариулж буй тус бүр нэг сая ам.долларын хоёр хаус гэх мэтчилэн зүйлүүдийг нь олонд дэлгэсэн.
   Гэтэл “ямааны мах халуун дээрээ” гэсэн шиг нөгөө мэдлэгээрээ юу, мэхээрээ юу Ц.Нямдорж тэр дорно тэвэндэх нь тэр. Тэрбээр “Н.Энхбаяр “артай” олон зүйлүүд бий. Зах зухаас нь дурдвал төрийн ордны зүүн талд байсан хуучнаар Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийг газартай нь хамт хууль бусаар хувьчилж авсан. Мөн Богинын аман дахь “Дүнжингарав өргөө” амралтын газар, талбайн урд талын “Сэлмэн” гэгддэг барилга, “Өргөө” зочид буудал түүний ээжийнх” гэх мэтээр хариу өгсөн.
   Түүний дараа энэ хэрэг энүүхэн эндээ намжчихсан. Мэргэжлийн дайчинд мэргэжлийн дайчин л хариу өгдөг нь харагдах шиг. “Гүзээ хагаравч тогоон дотроо” гэдэг ч тэгсэнгүй. Бие биенийхээ идэж уусныг зах зухаас нь дэлгэсэн нь олонд огтхонч таалагдсангүй. Харамсалтай нь энэ их хэрэг нь илчлэгдэж, баригдаж, нотлогдохгүй нь аймшигтай. Ёстой л нөгөө мэргэжлийн гэдэг нь л энэ байх нь.

Гурав дахь хатгалт Х.Баттулгаас.

   Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг. Гурван хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга МҮОНРТ-ээр “Таван толгой” хэмээх вант улсын болон, олон жил харшилдаж байгаа “Энержи ресурс” компанитай Засгийн газрын гишүүдийн 50 орчим хувь нь холбоотой байдаг тухай ноцтой мэдээллийг дэлгэсэн. Тэрээр “Ухаа худагийн орд газрын ашиглалтыг төрийн мэдлийн Таван толгойн урдуур оруулсан нь буруу. “Энержи ресурс”-ын таалалд нийцүүлж бодлогоо тодорхойлдог төр гэж байх ёсгүй. Ц.Нямдорж сайд “Энержи ресурс”-ын өгсөн байранд амьдардаг. Хэдэн саяын байранд амьдардгаа тэрээр өөрөө ч мэдэхгүй байгаа. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Энержи ресурс” болон холбогдох хүмүүсийн мэдээллийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АТГ, прокурорт өгч шалгуулна” гэж мэдэгдсэн.
   Харин үүний хариу болгож Ц.Нямдорж сайд мөн л тэр дор нь сэтгүүлчдэд хардмаар, хачин сонин, урд нь дуулаагүй нууц гэрээний талаар мэдэгдэв. Тэрээр “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй.  Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ мэт хууль бус ажлаас нь болж Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” гэсэн юм. Уг 20 хуудас гэрээ нь Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам барих тухай аж. Гэрээнд  төмөр замыг 2.1 саяас 2.5 сая ам.доллар, нийтдээ 2.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцсон байжээ. Хэрэв энэ ажил нь амжилттай болвол Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг ч хийлгэхээр тусгасан байсан гэнэ. Харин байрны талаар тийм юм байгүй ээ гэж мэдэгдсэн.   
   Энэ хэрэг харин ингэсгээд намжчихгүй нь ойлгомжтой болж байх шиг. АТГ, прокуророос гадна ерөнхийлөгчийн байр суурь тун сонирхолтой. Юутай ч мэргэжлийн болоод мундагуудын дунд гарсан оч гал болон дүрэлзэхдээ энгийн ард түмний мэдээгүй, сонсоогүй хачирхалтай, хардмаар сонин зүйлүүдийг дэлгэдэг байх нь. “Нохойн дуу ойртсоор” гэдэг шиг сонгууль ойртсоор. Харин дараагийн хатгалтаа хэн нь хэн дээрээ тоочиглон суугаа нь таахын аргагүй ч үр дүнг нь хараад байхад дахин нэгэн нууцыг гаргаж ирэх нь лавтай. Магадгүй дараагийн мэргэжилтэн нь Ц.Нямдорж сайдыг хатгах гээд дарааллаа хүлээж байж ч мэдэх юм. Хатгаад байвал хачин сонин нууцууд хариулт болон гараад л байх нь байна шүү. “Шархадсан чоно” гэж цоллогддог Ц.Нямдорж Л.Гүндалай, Н.Энхбаяр, Х.Баттулга гээд олон хүнтэй ард түмний өмнө зөрчилдлөө. Л.Гүндалайгаар нэг, Н.Энхбаяраар хоёр давсан Ц.Нямдорж гурвын давааны учраа Х.Баттулгыг яах бол?                    

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зөвлөгч (202.21.105.2)
    залруулга:....тэгвэл чамд боломж байгаа ш дээ.....
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • зөвлөгч (202.21.105.2)
    Баттулга хий бухимдаж хэрүүлийн шинжтэйгээр асуудлыг хөндөөд байх юм, жаахан тогтвортой,нухацтай, хуулийн дагуу баримтуудыг нь гарга л даа. тэгвэл яамд боломж байгаа ш дээ. ингээд сэтгэлийн хөөрлөөрөө 3 нүүдлийн цаадхыг харж тооцохгүй хөнгөн хөдлөөд байхаар чинь наад Нямдорж чинь 7 нүүдлийн цаадхыг хардаг ужгирсан доль цохьсон гар. чамайг зүгээр л зажилчихна. Гэмтэй байсан ч гэмгүй болоод л гараад ирнэ. Гэмтэйг нь мэдэж байсан ч яаж ч чадахгүй байгаа олон хүн байдаг юм аа
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • сонирхогч (202.21.105.2)
    муу мэхээрээ бол ч мэдээж Нямдор давна л даа. сурчихсан юм чинь хэхэ.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • сонирхогч (202.21.105.2)
    хэхэ, энэ 76-д идээгүй хүн байгаа гэж үү бүгд идсэн. Харин өөрийн хармаандаа хийсэн үү улсын төлөө зөв зүтгэж буруу алхсан уу гэдэг нь л чухал. Ингээд цэнзүүрлээд үзвэл Баттулга нь л давах болов уу хэхэ Ард түмний зугаа болохоо больцгоо л доо Нямдорж ч ужгирч идээ бээрээндээ баригдсан долоо шархдаж, дархлаа суусан баргийн вируст хямрахаа больж эргэн тойрноо баталгаатай дархлаажуулсан нэгэн дээ Одоо жаахан үнэн царайгаа гаргаж, улс төрөөс гараач дээ. яасан ханаж цаддаггүй юм бэ дээ.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (182.160.11.125)
    Nyamdorj davnaa, battai helie. Shudarga hun gej uneldeg, itgedeg.
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • egel mongol (202.9.47.5)
    ali ali ni ter abilgatai temtseh gazraar shalguulbal taarna hahuuli ogchihgui l bol shuu dee ene luibarchdiin uchriig olchih aabiin huu eegiin ohin minii mongold bii baihaa.
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • зочин (202.179.16.193)
    Нямдорж гэж нэг тэнэг Увс байнаа. Түрээсийн байранд амьдраад хүүгээ Амекрикт ажиллуулаад өнгөн дээрээ их л цэвэр шударга юм яриад цаанаа бол авахын байхгүй авилагч, хуулиа хүртэл орон дотроо авгайдаа тохируулж зассан луйварчин шүү дээ. Нямдоржид хэн итгэдэг юм. Увюсынхан л итгэдэг байхдаа. Хэзээ тэр үнэн ярьж байсан юм. ТВ-гээр түүний зөндөө шоу худлаа ярилт нь гарлаа. Одоо бүр залхаж байна. Дахин 2012 оны сонгуулиар бүү үзэгд. 7 уулын цаагуур тонил.
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.18.129)
    nyamdorjiig horij baijl shalgahgyi bol bolohgyin
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • ene yer ni yu bolood bnaaa (95.135.60.116)
    bi ehnii 2 muriig unshaad l bugdiig uursduu hiideg yum bna gesen oilgolt turluu, tegeed deer ni tendergui, ene chin yu gesen ug ve, shuud bugdiig ni shalgamaar bnaa, yaah vee arduud min. bugdiig ni buudchihmaar bn, uneheer ai,shigtai, neg ni tendergui yum hiij bdag, neg ni medseer bj chimeegui suuj bdag, ene chin ali ali ni huuli zurchsun bnashdee, tegeed huuli zuin said medeed bsan yum bol yagaad shalguulaagui yum bee gedeg asuudal uusej bna shdee, yaagaad, odoo hoyulang ni shalguulah hereg bna
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Me (108.20.230.32)
    Nyamdorj turiin undur alba hashij bgaa bolhooroo l nogooduulee davj baihgui yu, jiriin 2 irgen shig uzdeg sen bol ali ert shorond orson ene Nyamdorj
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ (202.126.91.169)
    ДАРААГИЙН ДАВАА ЭЛБЭГДОРЖИНО БАЙХ БОЛНО.
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • eh oronch (202.170.69.234)
    battulagiig demjij baina nymdorj bol ard tumnii erh ashigiig ulandaa gishigsen uchuuhen luivarchi shuu dee mongol ulsad BATTULAG shig shudrag daichin erchuud olon bol ard tumnii amidral saihan baih bolno
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (202.179.10.150)
    Singagiin mafitai xolbootoi Battulgiig Mongoloos xooj garga.
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • irgen (202.179.10.150)
    Баттулга шударга хүн болж тоглохоо болиосой. Чиний мафи царайнаас бид залхаж байна. Үнэхээр Монголын 1 номерын авилгач бол Баттулга гэдгийг яамныхан бүгд мэднээ. Яамны бүх тендерүүд Баттулга сайдын гараар орж тэнд л хувиа өгч сайд цадаж байсныг бид харж байсан, Үнэхээр ярьж ба йгаа шигээ шударга хүн биш шүү, цэвэр хүн биш, мөнгөнд дургүй хүн бишээ, Одоо тэгээд болиосой. Ичээсэй,
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.1.57)
    nyamka altan avgaigaashahuul avsam geed yariaa baidag baisan
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • irgen (202.72.245.98)
    Nyam dorj saidynhaa ajlyg huleelgej ogson baina.
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Гарчиг бол сүртэй. Гоё хэлжээ
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • зочин (202.9.47.5)
    одоо байгаа эд хөрөнгө ямар замаар энэ улс төрч нарт бий болсон нь тодорхой сонгуулиар та нар унавал яана хийсэн бүтээсэн зүйлээ хараач утаа мах ард түмний амьдрал боль доо
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Ингэж Увсынхнаар өрөвдүүлж байгаад л сонгогддог гэж Женко Нямка ахыг үнэн гоё хэлээ биз дээ
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Нямка л давдаг шүү дээ
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.163)
    dandaa davdag darhan boh baihgui dee. boh hun buduun ovsond gedeg dee. unaj l taaraa, unah unahdaa changa unana daa.
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.163)
    NYAMKA olon jil toriin togoond chanagdsan bish olon devter HAR DANS hotolson uchir hen yu helne tuunii esreg yu meddegee gargaj baina. naiz nohdiihoo tuhai ch yarih yum ih baigaa. tuugeeree daramtalj bugdiig ATGAJ baigaa.
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    20 цаг 25 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    20 цаг 41 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    21 цаг 3 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    21 цаг 31 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    21 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    22 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    22 цаг 14 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    22 цаг 18 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    22 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    22 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    22 цаг 39 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    22 цаг 41 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    22 цаг 45 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    23 цаг 31 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    23 цаг 32 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    23 цаг 54 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК