АНУ-ын Ваёминг мужийн “IV-H” байгууллага болон Монголын “IV-H”байгууллага хамтран АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар боллоо.
Энэхүү сурагч солилцооны хөтөлбөр ирэх зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 18 хүртэл үргэлжлэх аж.
Тус хөтөлбөрт Америкийн талаас 15-17 насны 28 сурагч, Монголын талаас 15-19 насны 28 өсвөр үеийнхэн оролцоно. Монголын талаас оролцох 28 хүүхдийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймгаас сонгох аж.
Хөтөлбөрийн хүрээнд усны бохирдол, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай , газрын нөхөн сэргээлт зэрэг байгаль орчны нийтлэг асуудлуудтай танилцах, бусад орны соёл заншлаас суралцах, дэлхийд тулгараад буй байгаль орчны тулгамдсан асуудлыг зөвөөр ойлгох боломжийг өсвөр үеийнхэнд олгох зорилготой юм.
Өнгөрсөн онд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг АНУ-ын Төрийн Департментын санхүүжилтээр Америк, Монголын сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан юм.

Сэтгэгдэл (1)