
Беверли-Хиллз дэх энэ харш 23.9 сая ам доллараар үнэлэгдэж байна. Харшийг худалдан авах хүсэлтэй хүмүүсийн санхүүгийн чадавхийг шалгаж байшинд оруулж үзүүлэх гэнэ. Учир нь үл бүтэх этгээдүүд худалдан авах нэрээр алдарт дуучны ордонлуу орохоос сэргийлж байгаа аж.
1500 ам метр талбайтай, унтлагын долоо, угаалгын 13 өрөөтэй, 14 камин зуухтай, дарсны агуулах, рашаан сувилал, дасгалын өрөө, усан сан гээд сэтгэл татам олон сайхан зүйл энэ харшид бий.
Харшийг 2002 онд бариулсан бөгөөд 2004 онд Губерт Гуэз 18.5 сая доллараар худалдан аваад алдарт дуучинд удаан хугацааний гэрээгээр түрээслүүлж байжээ.
Өнгөрсөн 12 дугаар сард харшийн тавилгуудыг нь дуудлага худалдаагаар зарж байсан юм. Харш өмнө нь 23.5 сая долллараар зарагдана гэж байсан бол энэ удаагийн дуудлага худалдаагаар 400.000 доллараар өссөн байна.
Зарим хүмүүс алдарт дуучны амийг авсан муу ёрын байшин гэж үзэж байгаа бол ихэнх нь харин ч сүүлийн мөчийг нь хадгалсан дурсгалтай хөрөнгө хэмээжээ.
Дуудлага худалдаагаар зарагдах байшингийн зургуудыг үзнэ үү.
Д.Идэр





















