зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн удирдлагуудыг шоронд хийж, Засгийн газрын тэргүүнийг АТГ-т өгсөн долоо хоног

2012-3-25
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох  үйл явдлыг 24tsag.mn уншигч та бүхэндээ тоймлон хүргэж байна. Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж, УИХ-гишүүн Х.Баттулга нар баримтаар бамбаа хийн бие бие рүү гээ дайралт хийснээс эхлээд 7 сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга Г.Ганбаатарыг цагдан хорих төврүү авч явсан, Бээжингийн олимпийн аварга, боксчин Э.Бадар-Ууган ирэх 2012 оны олимпт бэртлийн улмаас  оролцож чадахгүй болсон гэдгээ өөрийн биеэр мэдэгдсэн гээд улс төр, урлаг спорт, гэмт хэргийн ертөнцөд хурц үйл явдлаар дүүрэн долоо хоног өнгөрлөө.

Долоо хоногийн тойм
 Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох  үйл явдлыг 24tsag.mn уншигч та бүхэндээ тоймлон хүргэж байна. Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж, УИХ-гишүүн Х.Баттулга нар баримтаар бамбаа хийн бие бие рүү гээ дайралт хийснээс эхлээд 7 сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга Г.Ганбаатарыг цагдан хорих төврүү авч явсан, Бээжингийн олимпийн аварга, боксчин Э.Бадар-Ууган ирэх 2012 оны олимпт бэртлийн улмаас  оролцож чадахгүй болсон гэдгээ өөрийн биеэр мэдэгдсэн гээд улс төр, урлаг спорт, гэмт хэргийн ертөнцөд хурц үйл явдлаар дүүрэн долоо хоног өнгөрлөө.


Өнгөрсөн долоо хоногийн онцлох шүүх хурал:
Г.Ганбаатарыг цагдан хорих төв рүү авч явлаа. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих шийдвэр гарсан. Хэдийгээр тэдний биеийн байдал муудаж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хорих шийдвэрийг дахин гаргаснаар тэднийг цагдан хорих төв рүү ачин явсан юм. Харин өнгөрсөн лхагва гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журам хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатарт холбогдох шүүх хурал болж, түүнийг мөн цагдан хорих шийдвэр гаргасан юм. Түүний хэргийг өмнөх долоо хоногийн лхагва гаригт Ч.Амарболд нартай шүүх байсан ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар тусгаарласан. Гэтэл өнгөрсөн лхагва гаригт болсон шүүх хурлаар тэдний хэргийг дахин нэгтгэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр түүнийг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан. Тэрээр “Шүүхийн шийдвэр хууль бус гарсанд гомдолтой байна” гэсээр ачигдан явсан юм. Сая болсон шүүх хурлаар Г.Ганбаатарын хэргийг бусад цагдаа нарынхаас салгачихаад эргээд нийлүүлж шүүсэн нь хүмүүст янз бүрийн хардалтыг төрүүлээд байгаа юм. Сонгууль ойртох тусам 7 сарын 1-ний хэрэгтэй холбоотой нууц баримтууд ар араасаа дэлгэгдэн гарч ирж байгаа нь уг хэргийг улс төржүүлж байна гэсэн хардалтыг олон нийтэд төрүүлээд байгаа юм.   

Долоо хоногийн онцлох дайралтууд:

УИХ-ын гишүүн, “Женко” группын захирал Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар өнгөрсөн долоо хоногт ашиг сонирхлын зөрчил, авлига, хээл хахуультай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэв. УИХ-гишүүн Х.Баттулга “Энержи ресурс” компанитай холбоотой хүмүүсийг АТГ-т өгсөн. Түүнд  С.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын авлигатай холбоотой баримт байгаа аж. Үүний хариуд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар болон ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж нар Женко Х.Баттулгыг Солонгос, Хятадуудтай хийсэн гэх түүний гарын үсэгтэй нууц гэрээг сэтгүүлчдэд харуулсан. Эдгээр хүмүүс Х.Баттулгыг төмөр замын асуудлаар нууц гэрээ хийсэн гэж байгаа юм.  Ирэх долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулга эдгээр хүмүүстэй холбоотой баримтыг дэлгэнэ гэсэн нь хүмүүсийн сонирхолыг татаад байгаа юм. Сонгууль дөхсөнтэй холбоотой улс төрчдийн өрсөлдөөн ХЗДХ-ийн Ц.Нямдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэргээр эхэлсэн бол Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарынхаар үргэлжилж байна.  

Долоо хоногийн онцлох маргаан:
Өнгөрсөн долоо хоногт АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг гацаанд ороод байгаа орон нутгийн сонгуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Орон нутгийн сонгуулийн тухайд АН буулт хийж, аймаг дүүрэг болон сум, хороодын сонгуулийг салгаж хийе гэсэн санал гаргасан. Гэсэн ч МАН өөрсдийн байр суурь дээр хатуу зогсох хандлагатай байгаа. Анх 2008 онд хоёр сонгуулийг хамтад нь хийнэ гэж тохиролцоод хуулинд оруулчихсан хэрнээ тусад нь явуулж, будлиан тарих гэж байгаад санаа зовж байгаа гэж Ч.Сайханбилэг гишүүн мэдэгдсэн. Ялангуяа ухаалаг үнэмлэх, санал тоолох машиныг хариуцан ажиллаж байгаа МАН-ын хүмүүс ажлыг удаашруулж, Ж.Энхбаяр сайд байлдааны бэлэн байдалд бэлтгэнэ гэж ярьж байгаа нь МАН-ын хандлагыг харуулж байгаа гэж гишүүд үзжээ. АН-ынхан хоёр сонгуулийг хамтад нь хийе гэсэн саналтай байгаа бөгөөд энэ ажлыг засгийн газрын тэргүүн С.Батболд ахлаж ажиллах ёстой гэсэн ч ерөнхий сайд энэ саналыг хүлээж авалгүй татгалзсан юм. Учир нь хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь цаг хугацаа болон хүчин чадлын хувьд бололцоогүй гэж тэрээр үзэж байгаа аж.  Байр суурийн зөрүүтэй байгаа уг асуудал хэрхэн шийдэгдэх нь цаг хугацааны явцад тодорхой болох юм.
Долоо хоногийн онцлох сануулга: МАН-ын ёс зүйн хорооноос намын бодлогоос зөрчилдсөн зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихгүй байхыг хүссэн бичгийг зарим нэр бүхий гишүүдэд хүргүүлсэн. Тодруулбал тус бичиг нь УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Р.Раш, Д.Тэрбишдагва нарт хандсан бичиг байжээ. Учир нь Д.Балдан-Очир, Р.Раш, Д.Тэрбишдагва нарт ирэх сонгуульд өөрийн намаас тойрог олдохгүй байгаа болохоор МАХН-руу орох гэж байна гэсэн хардлага байгаа юм. Тэр нь ч бага багаар батлагдаж байгаа.

Долоо хоногийн онцлох мэдэгдэл:

Бээжингийн олимпийн аварга боксчин Э.Бадар-Ууган ирэх 2012 оны Лондонгийн олимпид оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь монголчуудад гутрал төрүүлсэн юм. Хамгийн сүүлийн олимпийн аварга ирж байгаа наадмыг өнжинө гэдэг дэлхийн хэмжээний онцлох мэдээ байлаа. Тэр тусмаа цэл залуухан, ид эрч хүчтэй үедээ яваа Э.Бадар-Ууган аваргын хувьд 2012 оны олимпод оролцохгүй байх шийдвэр гаргана гэдэг маш хэцүү байсан тухай тэр өөрөө ярьсан юм. Тэрээр 2006 онд Германы “Химийн цом” болон Чех, Туркийн цом, Европын цуврал тэмцээнд оролцож байхдаа чихэндээ хүчтэй цохиулснаас болоод хэнгэрэг нь хагарч, энэ гэмтэл нь аажим аажмаар мэдрэлд буюу тэнцвэрийн эрхтэнд, цаашлаад бүр нугасанд нөлөөлж, нурууны мэдрэлийн судсууд нь дарагдахад хүрчээ. Тиймээс аварга маань хоёр жилийн туршид гам барьж бэртлээ эмчлэх шаардлагтай аж. Тэрээр бүрэн эдгэтлээ ямар ч тэмцээн уралдаанд оролцохгүй гэж хэлсэн юм.


Долоо хоногийн онцлох дарамт: МАН-хан “Big line студи”-ийн “Бурхан өршөөг” киног АН-ын захиалгат кино гэж үзэн “Өргөө” кино театрт гаргахгүй болсон талаарх мэдээ урлагийн салбарт гарсан анхаарал татам үйл явдал байлаа.  Энэ сарын 23-наас "Бурхан өршөөг" киног өөрийн театраар гаргахгүй гэдгээ "Өргөө" кино театрынхан мэдэгдсэн. "Өргөө" кино театрт тус киног гаргахгүй байхыг анхааруулсан шахалт дарамт ирсэн учраас ийнхүү "Бурхан өршөөг" киног гаргахаа больсон гэнэ. Эмгэнэлт инээдмийн "Бурхан өршөөг" кино нь энэ сарын 1-нд нээлтээ хийсэн бөгөөд төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон ажээ. Киноны ерөнхий найруулагч З.Батболд ардчилсан намаас "Өргөө" кино театрын удирдлагуудад "Бид Ардчилсан намд энэ кино захиалгынх биш гэдгийг нотлох бичиг хийж өгөхийг хүссэн. Өнөөдөр энэхүү нотлох баримтаа авлаа. Үүнд “Бурхан өршөөг” киног Ардчилсан нам захиалж хийлгээгүй бөгөөд энэ кинотой холбоотойгоор уран бүтээлчидтэй холбогдсон зүйл байхгүй хэмээн тусгасан байгаа хэмээн ярьж байсан юм.  Киноны уран бүтээлчид улс төрийн үзэл суртлаар уран бүтээлчдийг цензурдэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл хийсэн юм.

Юм юм давхацсан өдөр:
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт монгол хүн сансарт ниссэний 31 жилийн ой, мөн Казак түмний Наурызын баяр, өдөр шөнө тэнцсэн өдөр тохиосон юм. Энэ өдөр телевизийн дэлгэц, сонин сэтгүүлийн нүүр баярт мэдээгээр  дүүрч байлаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • uls tur (202.179.7.6)
    nadaar oroldson hun hol yavahgui shuu
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ирэх долоо хоног ч бас бөөөн бужигнаанб айна байх сонгууль хурдан дуусаасай
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.20.151)
    hereg hiisen bol hariutsah estoi.
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.20.151)
    kino gargahiig horih n ardchilald tohirohgui. ted zailval taarna.
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.20.151)
    shudraga es togtoj baival shiruun baisan ch yaadag yum be.
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    37 он иргэж ирэх гэж байгаа юм шиг санагдчихлаа даа
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Эргээд бодтол үнэхээр аймшигтай долоо хоног байжээ дээ
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    2 цаг 42 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    2 цаг 48 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    3 цаг 48 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    4 цаг 0 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    5 цаг 13 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    5 цаг 40 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    6 цаг 2 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    6 цаг 9 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    6 цаг 36 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    6 цаг 39 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    7 цаг 2 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    7 цаг 39 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    8 цаг 7 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    8 цаг 22 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    8 цаг 24 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    8 цаг 42 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    8 цаг 56 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    9 цаг 10 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    9 цаг 13 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    9 цаг 26 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК