
“My Space” бол онлайн хөгжмийн худалдааны дэлхийн хамгийн том, хүчирхэг сайт бөгөөд өмнө нь манай улсаас Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын аязуудыг худалдаалж байсан юм.
Тэд уг цахим худалдааны сайтад нэгдсэн Монголын хоёр дахь уран бүтээлч болов. Энэ сайтад дуугаа байршуулахын тулд тодорхой шалгууруудыг давах ёстой аж.
"Алтан ураг" хамтлаг Монголын язгуур урлагийг орчин үетэй хослуулан дэлхийн дахины анхаарлын төвд оруулсан нь том үнэлгээ болжээ. “My Space” нь тус хамтлагийн “Дүүжин даажин”, “Great Mongolia, “Хэрлэнгийн барьяа” зэрэг есөн уран бүтээлийг сайтдаа байршуулжээ.
Сонирхуулахад “Алтан ураг” удахгүй болох Дэлхийн хөгжмийн наадамд эх орноо төлөөлөн оролцох юм.
Д.Идэр