
Тодруулбал, БНХАУ-ын долоон иргэн, ОХУ-ын хоёр, Солонгосын долоо, АНУ-ын нэг иргэн тус бүр гэмт хэрэгт холбогдсон байна.
Гэхдээ үүнийг өмнөх онтой харьцуулахад 33.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Мөн энэ оны хоёрдугаар сард гэмт хэрэг үйлдэх үедээ захиргааны зөрчилтэй байсан 14 гадны иргэдийг бүртгэжээ.
Өөрөөр хэлбэл дээрх иргэд урьд нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байсан гэсэн үг юм. Саяхан Хятадын найм, Солонгосын хоёр иргэнийг шалгахад тэд манай улсад урьд нь гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон байна.
Д.Идэр