
Тус дээд хэмжээний уулзалтын гол хүмүүсийн нэг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Сөүлд газарджээ.
Барак Обама БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бактай уулзана гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Барак Обама гурав хоногийн айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазад алба хааж буй 28,500 гаруй цэргийн албан хаагчидтай мөн уулзах юм байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт болох сургаар Сөүлд хотод Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак Олон улсын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэвсэгтэй хойд хөршөө номхотгож авахад олон улсын дэмжлэгийг хүснэ гэдгээ хэдийн мэдэгдсэн аж.
Д.Идэр