
Уг төсөлд нийслэлийн дөрвөн дүүрэг болон Говьсүмбэр аймгийг хамруулж буй бөгөөд нийт зургаан усан сан барих, долоон сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинээр байгуулах, засварлах болон 200-гаас дээш айл өрхийн бие засах газрыг барих юм.
Мөн сайн дурын идэвхтэн, үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэн 60 мянган эмзэг бүлгийн хүнд хүрч үйлчлэх аж. Төслийн хүрээнд Нидерландын УЗН-ийн техникийн зөвлөгөөг авч, хамтарсан телевизийн нэвтрүүлэг бэлтгэх ажээ.
Төсөл 2013 он хүртэл хэрэгжиж нийт 1.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна. Тэд өнгөрсөн хугацаанд анхан шатны төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Нийслэлийн гурван дүүрэгт 18 усан сан барьж, таван ширхэг ус түгээх машинаар хангажээ.
Д.Идэр