
МАХН-аас зохион байгуулж буй их хуралдайд Баянгол дүүргийн 700 гаруй зочид төлөөлөгч оролцжээ.
Баянгол дүүргийн иргэд улс орны өнөөгийн байдал, эрх баригч намуудын явуулж байгаа шударга бус бодлогыг шүүмжлэн, өөрсдийн санал бодлыг уламжилсан байна.
Иргэдээс дэвшүүлсэн саналуудын үндсэн санаа нь сонгуулийг шударга явуулах, ард түмний хөрөнгийг хулгайлан завшигч олигархуудаас төр засгийг цэвэрлэх, улс орноо хөгжүүлэх эрчимтэй бодлого хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг асуудлууд байв.
Д.Идэр