Агуу хөгжмийн зохиолч Моцартын төгөлдөр хуурт зориулсан нэгэн нотыг саяхан Австриас олжээ.
Нэр нь тодорхойгүй уг хөгжмийн нотыг суут хөгжмийн зохиолчийн 10 орчим настайдаа зохиосон бүтээл гэж судлаачид үзэж байна. Ноотын дээд талд бичсэн бичлэгээр нь 1767 юмуу 1768 онд туурвисан гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа аж.
Аллегро Молто хэмээх тэмдэглэгээ нь судлаачдыг Моцартын бүтээл гэдэгт бат итгэхэд хүргэжээ. Энэ тэмдэглэгээ нь Дел Синьоре Жованни Вольфганг Моцарт гэсэн үг аж. Нотыг Моцарт эсвэл түүний аав бичсэнийг одоогоор нотлоогүй ч Зальцбург дэх Моцартын сан суут хөгжмийн зохиолчийнх гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Хөгжим судлаач Хильдегард Херманн Шнайдерын үзэж буйгаар Моцартын аав Леопольд Моцарт түүний нэрийг ингэж бичдэг байсан аж. Төгөлдөр хуурт зориулсан уг нотыг тоглосон төгөлдөр хуурч “Энэ бол зүгээр нэг хүний зохиосон нот биш. Үүнд суут хөгжмийн зохиолчийн гар хүрсэн нь илт байна” гэжээ.
Д.Идэр