“Nike” брэндийн ашиг
долоон хувиар өсчээ
Спортын хувцас
хэрэглэлийн гигант “Nike”-ийн ашиг орлого
өссөн тухай BBC мэдээллээ. Энэ нь спортын хэрэглэлийн эрэлт өссөнтэй
холбоотой аж. Тус компанийн энэ оны эхний улирлын санхүүгийн тайлангаар цэвэр
ашиг нь өмнөх оны мөн үеийнхээс долоон хувиар өсч 560 сая ам.долларт хүрчээ. “Бизнесийн
орчин эрсдэлтэй байгаа ч ирээдүйгээ бид өөдрөгөөр харж байгаа” хэмээн “Nike”-ийн ерөнхийлөгч
Марк Паркер хэлсэн байна. 2008 оныхтой харьцуулахад “Nike”-ийн үйл ажиллагаа
сэргэж байгаа гэнэ.