“Камертон” хамтлагийнханы өөрчлөлт
“Камертон”
хамтлагийнханы өөрчлөлт
"Камертон II” шоугаа хийгээд
буй Камертон хамтлагийнхан албан ёсоор тараагүй гэдгээ баталлаа. Тус
хамтлагийн ахлагч Д.Болд урсгал, чиглэлээ өөрчилсөн бол, Эба газар тариалангийн
бизнес эрхэлж, МАН-ынхантай найзалж байгаа. Харин Л.Ган-Эрдэнэ мэргэжлээ телевизийн
хөтлөгч мэргэжлаар сольсон. Тэрээр мөн хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салж “Жигүүр
Гранд”-ын Д.Баттөрийнд хүргэн оржээ. Мөн Мээдээг эхнэрээсээ салж, гоонь эрийн
амьдралд хөл тавьсан мэдээ чих дэлсдэг. Тэрбээр дуучин Лхамаагийн дүү Р.Ёсүй
хэмээх бизнесмэн бүсгүйтэй гурван жилийн өмнө гэрлэсэн. Харин сул явж шоу цэнгээнээс
хоцрохоо байсан Мээдээг хүмүүжүүлэх гэж Р.Ёсүй нэлээд оролдсон ч арга тасарсан
гэж тэднийг мэдэх хүмүүс ярьдаг байна.