АНУ-ын бизнесийн удирдлага, менежментийн талаар судалгаа явуулдаг
“Fluent in Foreign” компани хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татаж буй
улс орнуудыг шинэ аргачлалаар тодруулжээ.

АНУ-ын бизнесийн удирдлага, менежментийн талаар судалгаа явуулдаг “Fluent in Foreign” компани хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татаж буй улс орнуудыг шинэ аргачлалаар тодруулжээ. Энэ жагсаалтанд Монгол улс нэлээд дээгүүр буюу тавдугаарт бичигджээ. Энэ жагсаалтыг гаргахдаа тухайн улсын ДНБ-ны өсөлт, улс төр, санхүүгийн эрсдэл, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг голлон харгалзсан аж. Монгол улсад сүүлийн үед уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт ихээр орж ирэх болсон нь энэ жагсаалтанд багтах гол шалгуур нь болжээ.