ОХУ-ын ерөнхийлөгчөөр В.Путин сонгогдсон ч ихээхэн асуудалтай тулгараад байна. Түүний сонгуулийг будлиантай болсон гэдэг хэл ам одоо болтол тасраагүй үргэлжлэх болжээ. Түүнээс гадна В.Путин Москва хотын мэр Ю.Лужковтой тангараг тасарснаас үүдэн нийслэлд өөрийн хүнээ томилж чадахгүйд хүрлээ. Учир нь энэ гуравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн орон нутгийн засаг захиргааг сонгосон юм. Хэдийгээр В.Путин илт давуугаар ерөнхийлөгч болсон ч гэсэн орон нутгийн сонгуульд нам нь 100 хувь ялалт байгуулж чадаагүй. Москвагийн хорь гаруй дүүрэгт сөрөг хүчин олонх болжээ. Энэ байдлаас үүдэн В.Путины Нэгдсэн орос намынхан Москва болоод бусад дүүргийнхээ удирдлагуудыг сонгоход томоохон сорилтуудтай тулгарлаа. Шударга орос тэргүүтэй сөрөг хүчнийхэн орон нутгийн төлөөлөгчдийн 1500 мандатын
гуравны нэг буюу 500 орчим суудлыг эзэлсэн.
Өмнө Москва болоод дүүргүүдийн удирдлагыг шууд л томилдог байсан бол одоо анх удаа томоохон эсэргүүцэлтэй тулгарч, зөвшилцөл хийхээс аргагүй байдалд хүрчээ. Энэ байдлаас үүдэн зарим дүүргийнхэн тэмцлийн хэлбэрт шилжээд байгаа аж. В.Путин асуудлыг эв зүйгээр шийдэх гэж хичээж байгаа ч гэсэн Москвагийн иргэд сөрөг хүчнийхээ талд зогсож хяналт тогтоохыг илүүд үзэхээр байр сууриа хамгаалж эхэлжээ. Тиймээс сонгуулийн дүнг Нэгдсэн орос нам дураараа өөрчилж чадахааргүй байдалд хүрэв. Хэрэв сөрөг хүчнийг шахахаар дахин сонгууль явуулбал Нэгдсэн орос намын суудлын тоо улам багасна гэж ажиглагчид үзэж байна. Тиймээс үүссэн нөхцөл байдлыг эв зүйгээр зохицуулах асуудал В.Путинд тулгарлаа.
Ийнхүү В.Путин ОХУ-ын төрийн тэргүүнээр дахин сонгогдсон ч гэсэн нийслэл Москвагийн төлөөх “тулалдаан”-д бараг ялагдлаа гэж ажиглагчид тодорхойлж байна. Өмнө орон нутгийн 1500 мандатын үнэмлэхүй олонхийг Нэгдсэн орос эзэлж байсан юм. Энэхүү нөхцөл байдал нь Москвагийн оршин суугчид өөрчлөлт шинэчлэлтийг илүү хүсэж байгаатай холбоотой аж.
Москвагийн энэхүү нөхцөл байдал манайд ч давтагдахгүй гэх газаргүй юм. Учир нь Москва орон нутгийнхаа сонгуулийн Ерөнхийлөгчийнхөө сонгуультай хамтатгаад ийм үр дүнд хүрээд байна. Харин манай одоогийн сонгуулийн хуулиар УИХ-ын сонгуулийг орон нутгийнхтай хамтад нь хийхээр болоод байгаа. Хэрэв энэ хуулиар явуулбал Москвагийн маргаан манайд давтагдана. Ингэснээр Улаанбаатарын төлөөх “тулалдаан” эхэлж мэдэх юм.