"MCS" мундаг... "MCS" хөтлөлцөөгүй хүнгүй, хүрээгүй бизнесгүй, хүртээгүй шагналгүй. "Женко" ч мундаг... "Женко"-гоор овоглодог Х.Баттулга гэгч ноён Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) гэх хамгийн “ардчилсан” байгууллагыг зургаан жил толгойлж яваагаа сүүлийн хэдэн өдөр найман настай хүүхэд ч цээжилтэл хашгирлаа. Тэр ардчилсан хүн болохоороо МоАХ-ны өмнөөс Авлигатай тэмцэх газарт очин, Х.Тэмүүжингийн хуулийн сургуулийн багш байх үеийн школтой нөхөрт хуйвалдааны баримт материал гардууллаа. Тэр мундаг болохоороо Ц.Элбэгдоржийн амны алчуур болж хаягдсан МоАХ-г энгэртээ нааж, элгэндээ тэвэрч, хооллож, хувцаслаж яваа. Одоо харин "MCS", "Женко" хоёрын хэн нь мундаг болохоо улаан гараараа тулалдаж үзэх цаг иржээ. Тулаанаа ч эхлүүлжээ. Тиймээс "MCS" болон "Женко"-гийн аль нь энэ нийгэмд илүү эрүүл харагддаг, бизнесийн хүрээнд ч, улс төрд ч ямар замаар “том” болсон бэ, “том” байсан бэ гэдгийг харьцуулах шаардлагатайг сүүлийн хугацаанд өрнөсөн улс төрийн хэрүүл харууллаа.
Х.Баттулга бол өмч хувьчлалаар хөлжсөн Ардчилсан намын шинэ хөрөнгөтнүүдийн нэг. Бидний өвөө, эмээ, аав, ээж 70 жилийн хөдөлмөрийнхөө үрээр бүтээсэн баялагийг Ардчилсан нам үрэн таран хийсэн. Эзэн суусан гол дүрүүдийн нэг нь "Женко" Х.Баттулга. Тэрбээр, Баянгол, “Талх чихэр”, “Мах импекс”, АПУ-гийн 40 хувийг авсан гээд жагсааж болно. "MCS" бас өмч хувьчлалаар авахаа авсан. Гэхдээ “Спирт бал бурам” гээд л дуусч байна. Гэхдээ "MCS" спиртийг бал бурам шиг үйлдвэрлэж чадаагүй гэж хэлэх хүн ховор байх. Тэд үндэсний хөрсөнд тарьж ургуулсан улаан буудайгаар үйлдвэрлэл эрхэлдэг. Ямар ч л байсан "Женко" Х.Баттулга шиг 17 чингэлэг спирт найруулж, ард түмнийг хордуулахаар санаархсан тухай мэдээлэл өнөөг хүртэл алга. АПУ-гийнхаа 40 хувийг Г.Батхүүд зарчихсан гэгддэг ноён Х.Баттулга өнөөдөр “Талх чихэр” компаний хашаанд спиртийн үйлдвэр байгуулсан гэж дуулдана лээ. Архины үйлдвэрт эрхгүй, эзэмшилгүй нөхөр яах гэж спирт үйлдвэрлэхээр болчихсон суух вэ. "Женко" Х.Баттулга юу бүтээсэн бэ?
"Женко" Х.Баттулга, "MCS" хоёр яг л адилхан лиценз эзэмшсэн. Харин “Энержи ресурс” лицензээ төрдөө буцаан өгч, үлдсэн Ухаа худагтаа үйл ажиллагаа эхэлсэн байна. Тиймээс ч Х.Баттулга “Оюу толгой, Таван толгойг зэрэг эдийн засгийн эргэлтэд орохоор яригдсан байтал Таван толгой хаягдсан. Хаягдаад зогсохгүй Таван толгойгоос урьтаж Ухаа худгийг хөдөлгөж, дэд бүтэж байгуулчихаж байна. Таван толгойн ашиглалт бүгд Ухаа худгийн дэд бүтцэд түшиглэж, хөрөнгө мөнгө нь Ухаа худгийн ард суудаг хэдхэн хүн рүү урсах юм байна л даа...” хэмээж байна. Үнэхээр "MCS" ажилласан юм байна. Ухаа худаг дээр байгаагүй нүүрс угаах үйлдвэр байгуулаад, олон улсад IPO хийгээд явж байна. Харин Х.Баттулгад Монголын хүрэн нүүрсний хамгийн том бассейн бий. Монголд Багануурын, Шивээ овоогийн, Төгрөгийн, Цайдамын гээд хүрэн нүүрсний дөрвөн том орд бий. Үүнээс хамгийн том нь буюу Нялга Чойрын хүрэн нүүрсний бассейнийг Х.Баттулгын “Төгрөг энержи” эзэмшиж байгаа. Эндээ аж үйлдвэрийн корпораци байгуулах, хүрэн нүүрснээс нефьт гаргах, утаагүй коксжсон түлш хийх төслүүдийг төрийн мөнгөөр хийлгээд явж буй. Бие хамгаалагч нь Кореад очиж нууц гэрээ үйлдэнэ, орон тооны бус зөвлөх нь Хятадын 300 сая ам.долларын зээлийн гэрээнд оролцохоор Хятад руу явна. Төрийн ажлаас өөртөө ашигтай нөхцлийг цувчуулах гэж хараалж байдгийн нь илрэл энэ. Тиймдээ л "MCS" гэх хадны мангааны талаар ярих зуураа “ОХУ-аас нефьтийн хараат байдаг. Үүний оронд нефьт боловсруулах үйлдвэртэй болохыг улс бодлогоо болгох ёстой...” хэмээн хүрэн нүүрсээ зах зээлд гаргах замыг, аргыг улсдаа тулгах санаагаа хавчуулж амжиж л байна. Х.Баттулгын хүрэн нүүрсний ордыг ашиглах нэг суваг нь нефьт боловсруулах явдал шүү дээ. Ингэж л цаг хугацааны эрхээр зөвхөн өөрийнхөө бизнест боломж гарч ирэхийг хүлээж суудаг, од атгадаг хүнийг Монголын ард түмний төлөө хүн гэж үнэлбэл хилс дүгнэлт биш гэж үү. "MCS", "Женко" хоёулаа л хоёр том орд авсан. Нэг нь Өмнөговьд, нөгөө нь Төв аймагт. Нэг нь ажил болгосон, нөгөө нь ашигтай хормыг хүлээсэн байна. "Женко" Х.Баттулга юу бүтээсэн бэ?
“Мянганы сорилын сан”-гийн шугамаар Байгал орчны яамны “Цэвэр агаар” төслийн хүрээнд "Женко" түлш шахах гэж оролдсон, "MCS" зуух шахах гэж оролдсон. Барилгажиж байж л утаанаас салахыг тэнэг хүн ч ярих болсон энэ хотод "Женко" нь ч, "MCS" нь ч үл бүтэх санал тавьсан ч "MCS" нь ялсан. 60 чавганц ижилхэн хөл нь майжгий ч арай хурдан хөдөлсөн нь түрүүлдэг байлгүй. "MCS" тэгэхээр арай л дээр юм хийсэн хэрэг. "Женко" Х.Баттулга юу бүтээсэн бэ?
За тэгээд "Женко" Х.Баттулгын олигарх гэх “одон”-гийнх нь хамгийн том очир алмаз болох хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжүүлэгч эзэн гэсэн статусаасаа сүүлийн үед ичээд ч юм уу, зугтаад байгааг бүр ойлгохоо байлаа. Монголд хамгийн анх, хамгийн олон өдөр тутмын сонинтой болсон хүн Х.Баттулга. Одоо ч 10 орчим өдөр тутмын сонины бараг тал хувьд нь Х.Баттулгын хөрөнгө мөнгө хутгалдаастай гэгддэг. Ямар сайндаа л “Яасан ч ханаж цаддаггүй юм бэ, ийм олон сониноор яадаг байна аа...” гэж дотны найз нь Х.Баттулгыг гайхаж суухав дээ. Х.Баттулга сонинуудынхаа нийтлэлийн бодлогыг нь жолоогүй морь шиг алдчихдаг л юм бол, түүнээс хамааралгүй байдаг л юм бол яах гэж “С1” телевизийг авч үйл ажиллагаагаа өргөтгөх вэ? Тэгтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй “MCS”-чүүд Х.Баттулгын телевизийг ч ялгалгүй, хөрөнгө мөнгө гаргаад, хамтарч ажиллах гэрээ хийчихсэн байгаа юм байна. Гэрээгээ эзэндээ буюу Х.Баттулгад гаргаж өгөлгүй яахав. Гэтэл Х.Баттулга “Би хөрөнгө оруулдаг байхад манай "С1" Оджаргалд үйлчлээд дургүй хүргээд байгаа юм...” гэж хэн ч үнэмшимгүй юм ярих юм. Ийм гэрээг хэн ч, яаж ч үйлдсэн бай үндсэн санхүүжүүлэгч эзний нь эсрэг ажилла гэж хэзээ ч шаардаж чадахгүй л дээ. Х.Баттулга угаасаа өөрийнхөө телевизийг өөрийнхөө л дур зоргоор ажиллуулах нь тодорхой. Харин "MCS"-ийг хэвлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулаад, эдийн засгийн буюу ажилтан сэтгүүлчдийн нь цалин пүнлүү мэтийг шийдэлцээд явдаг шударга ажиллагааг тодруулж орхилоо.
Олигарх гэж хэнийг хэлдэг вэ? Энэ тодорхойлолтод нэгдүгээрт мөнгөтэй хүн хамаарагддаг. Хоёрдугаарт, улс төрд тоглох тайзтай буюу улс төрд эрх ашигаа хангах орон зайтай, ер нь бол шууд хэлэхэд дунд боловсролтой хэр нь улс төрийн өндөр албан тушаал хаших хүртэл “мөнгөдөөд” явчихсан нөхрийг хэлж болдог. Гуравдугаарт, олигарх бол хэвлэл мэдээллийн салбарт өөрийн санхүүжүүлэлтээр олон нийтийн сэтгэлзүйг булаах, улстөрийн зорилгоор нийтлэл нэвтрүүлэл цацаж дураараа бурах талбартай байх ёстой. Дөрөвдүгээрт, гэмт хэргийн ертөнцөд гар, хөлөө дүрчихсэн байх. За ийм л босгыг алхсан хүн жинхэнэ сонгодог олигарх гэж байгаа юм даа. Энэ тодорхойлолт хэнд таарч байгааг мэргэн уншигч тунгаан суугаа биз ээ. Монголд мөнгөтэй, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн санхүүжилтээр ажиллуулдаг хэрэгсэлтэй, улс төрд өндөр албан тушаалууд хашсан, гэмт хэргийн ертөнцөд оролцоотой гэгддэг хүмүүс олон бий. Гэхдээ дөрвүүлэнг нь хослуулчихсан “классик” нөхөр одоогоор "Женко" хэмээгдэх Х.Баттулга л харагдаад байгаа юм. Өөр хүн бий байх л даа. Гэхдээ одоохондоо "Женко" шиг дөрвөн “эрдмийг” хослуулсан нь алга шиг байна. Олигархын шинжийг өөртөө бүрэн агуулсан, бусдыг “Хөөрхий минь, их шуналтай л Монгол хүн дээ...” гэх ноён Х.Баттулга өөрөө шуналгүй хүн гэж үү.